Цөс угаах заалт
Цөсний хүүдийн үрэвсэл /цөсний хүүдий
чулуугүй байх/
Цөсний хүүдийн хөдөлгөөний алдагдал
Цөсний өтгөрөлтэй байх
Цөс угаах арга:
Өвчтөн өглөө өлөн байна. 25-33%-ийн магнийн
сульфат 100-150 мл бүлээн усанд найруулсан уусмалыг эсвэл ээдэмний бүлээн шар сүүг
1-1,5 л орчим ууна. /Шар сүүн дотроо магнийн сульфатаасаа бага зэрэг хийж уувал
илүү сайн гардаг гэж үздэг/ Дараа нь 20-25 минут өрөөндөө алхсаны дараа хатуу
орон дээр доош харж баруун хажуугаар хажуулдан хэвтэнэ. Цөсний хүүдий орчим бүлээн
жин тавьж усыг хөрөнгүүт дахин бүлээн усаар сэлбэнэ. Ийм байдлаар нэг цаг орчим
хэвтэнэ. Эхлээд доод замын хатуу тогтоцтой өтгөн, дараа нь хагас шингэн, сүүлдээ
шингэнээр суулгана. Эцэстээ хар ногоон өнгөтэй зүйлээр суулгавал цөсний хүүдийг
суллаж угаалаа гэж дүгнэнэ. Хэрэв гүйлгэлтээр хар ногоон өнгөтэй шингэн гараагүй
бол дутуу угаасан гэсэн үг. Энэ аргаар цөсийг 2 сар орчимд 1 удаа угаахад
болно. Цөс угаасны дараа хурц тостой хоол идэхгүй хөнгөн хооллож цөсөө амраах
хэрэгтэй. Цөсний замын эмгэгтэй хүмүүс хуушуур, бууз, бялуу, мөөгтэй шөл, дотор
мах, какао, кофе, шоколад, халуун ногоо, хийжүүлсэн ундаа зэргийг хориглоно. Өдөрт
1,5-2 литр бүлээн шингэн ууж 5-6 удаа хооллоно.
Өтгөн биш чихэртэй цай, нохойн хошуу, жимс
ногооны шингэлсэн шүүс, эрдэслэг ус ууж болно. Сүү, ээдэм, гурвалжин будаа,
жимс ногооны зүйл, гоймон, талх, загас тахиа, үхрийн махыг шарахгүйгээр
хэрэглэх, шөлтэй хоол годуу хэрэглэхэд зохимжтой байдаг.
Цөсний ажиллагаанд халтай үе
Цөсөнд чулуу үүсэхэд эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн
даавар, сэрэл хоёр нь ихээхэн нөлөөлдөг. Энэ үед тэдний хөдөлгөөний идэвх хоёр
дахин буурна. Сарын тэмдэг ирэх, хөл хүндтнй болох, цэвэрших үед цөсний уутны
цорго нарийсах нь байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн цөсний цорго есөн сарын турш
агшиж нарийсдаг.
Цөс өвдөхөөс сэргийлж болно
Цөс угаах заалт
Цөс угаах арга:
Өвчтөн өглөө өлөн байна. 25-33%-ийн магнийн
сульфат 100-150 мл бүлээн усанд найруулсан уусмалыг эсвэл ээдэмний бүлээн шар
сүүг 1-1,5 л орчим ууна. /Шар сүүн дотроо магнийн сульфатаасаа бага зэрэг хийж
уувал илүү сайн гардаг гэж үздэг/ Дараа нь 20-25 минут өрөөндөө алхсаны дараа
хатуу орон дээр доош харж баруун хажуугаар хажуулдан хэвтэнэ. Цөсний хүүдий
орчим бүлээн жин тавьж усыг хөрөнгүүт дахин бүлээн усаар сэлбэнэ. Ийм байдлаар
нэг цаг орчим хэвтэнэ. Эхлээд доод замын хатуу тогтоцтой өтгөн, дараа нь хагас
шингэн, сүүлдээ шингэнээр суулгана. Эцэстээ хар ногоон өнгөтэй зүйлээр
суулгавал цөсний хүүдийг суллаж угаалаа гэж дүгнэнэ. Хэрэв гүйлгэлтээр хар
ногоон өнгөтэй шингэн гараагүй бол дутуу угаасан гэсэн үг. Энэ аргаар цөсийг 2
сар орчимд 1 удаа угаахад болно. Цөс угаасны дараа хурц тостой хоол идэхгүй
хөнгөн хооллож цөсөө амраах хэрэгтэй. Цөсний замын эмгэгтэй хүмүүс хуушуур,
бууз, бялуу, мөөгтэй шөл, дотор мах, какао, кофе, шоколад, халуун ногоо, хийжүүлсэн
ундаа зэргийг хориглоно. Өдөот 1,5-2 литр бүлээн шингэн ууж 5-6 удаа хооллоно.
Өтгөн биш чихэртэй цай, нохойн хошуу, жимс
ногооны шингэлсэн шүүс, эрдэслэг ус ууж болно. Сүү, ээдэм, гурвалжин будаа,
жимс ногооны зүйл, гоймон, талх, загас тахиа, үхрийн махыг шарахгүйгээр
хэрэглэх, шөлтэй хоол годуу хэрэглэхэд зохимжтой байдаг.
АУ-ийн их эмч Б.Даваажаргалын гэрийн
нөхцөлд цөсөө хэрхэн угаах талаарх зөвлөгөөг сонирхууллаа. /Багш Д.Оюун/
No comments:
Post a Comment