Tuesday, April 2, 2013

Шүд угаахад учир бий...


ШҮДЭЭ УГААХЫН ЗОРИЛГО:
Шүдээ угаана гэдэг нь шүдний бүх гадаргуу дээрх өнгөрийг арилгана гэсэн үг юм. Хичнээн их угаагаад ч өнгөрийг арилгаж чадаагүй бол угааж чадсан гэж хэлэхгүй. өнгөрийг огт үлдээлгүй угааж чадаж байвал бөх, сайхан шүд эрүүл амтай байна.
ШҮДНИЙ ӨНГӨР ТҮҮНИЙГ ОЛЖ ХАРАХ АРГА
Шүдний гадаргууд байгаа өнгөрт олон нян байдаг бөгөөд тэдгээр нь шүд хорхойтох болон шүдний эргэн тойрны өвчний гол шалтгаан болдог. Өнгөр нь шүдтэй адил цагаавтар өнгөтэй тул хальт харахад мэдэгдэхгүй. Харин өнгөрийг будагч уусмалаар будсан үед өнгөрийн наалдсан хэсэг тодорхой харагдана.
Бас өнгөр нь наалдамтгай бодисоор баялаг тал усанд уусалгүйгээр, амаа зайлах төдийд арилахгүй. Харин сойзоор үрсэн үед л арилж цэвэр болно.
ШҮД УГААХ ҮНДСЭН АРГА
Шүдний сойзны үсний толгойн хэсгийг угааж буй шүдний гадаргууд хүргэж, сулхан чадлаар бага хэмжээний огтлолт үүсгэж үрсэн тохиолдолд өнгөр нь амархан унах бөгөөд нарийн нямбай цэвэрлэгдэнэ.
АНХААР!
Чадал их гаргаж үрнэ гэдэг нь сайн угаалаа гэсэн зүйл биш. чадал ихээр гаргаж сойзоо дарах юм бол сойзны үс нь сарвайж, шүдний гадаргууд хүрэх нь муудаж, өнгөрийг үлдээхэд хүргэнэ. Бас хэтэрсэн чадал нь буйлыг шархлуулах шалтгаан болж сойз ч амархан муудна. Үр ашигтай угаахын тулд үс нь сарвайж үрэлт нь муудсан сойзыг хурдан солих хэрэгтэй. Шүдний сойзны үс нь хурдан хугацаанд сарвайгаад байгаа хүн нь шүд угаахдаа хэтэрсэн чадал гаргаж байгаа тул сулхан хүч гаргаж угаахыг анхаарах хэрэгтэй.
ЧАДВАРЛАГ ШҮД УГААЛТЫН АРГА
1. Шүдний гадаргууг хувааж угаах. Шүдний гадаргуу нь хотгор, гүдгэр төвгөр гадаргуутай тул сойзыг гадаргууд сайн хүргэхийн тулд нэг шүдний гадаргууг гурав хувааж үзвэл ойлгомжтой.
2. Сойзны үсийг ангилах. Сойзны үсийг шүдний бүх талд хүргэхийн тулд угааж буй хэсгээс шалтгаалж сойзны үсийг ангилах нь илүү үр дүнтэй.
3.Араа шүдний хазалтыг анхаарч угаах.  Араа  шүдний хазалтын хэсэг нь хотгор гүдгэр ихтэй учир бохир зүйл нь амархан хуралдаж шүд хорхойтох нь хялбар болдог. Үүний учир энэ хэсгийг тун их анхаарах хэрэгтэй. Зөвхөн шүдний эгнээний хазалтын хэсгийг дагуулан сойзыг хөдөлгөх төдийд хангалттай гэж үзвэл болохгүй шүү.

No comments:

Post a Comment