Tuesday, May 7, 2013

ЭБ-2 улсын шалгалтын асуулт



Эх барихын
II дамжааны оюутнуудаас “Эсэн мэнд амаржихуй-1,2” хичээлээр улсын шалгалт авах асуулт

2013.05.08

1.    НҮЭМ-ийн шинжлэх ухааны судлах зүйл, хөгжлийн товч түүх
2.    НҮЭМ-ийн тусламж үзүүлдэг байгууллагууд, төрөх тасаг, ЭЗӨГазрын зохион байгуулалт
3.    Эмнэлгийн багаж, материалыг ариутгалд өгөх, хүлээн авах журам
4.    Гадна бэлэг эрхтний анатоми, физиологийн онцлог, нэршил
5.    Дотор бэлэг эрхтний анатоми, физиологийн онцлог, нэршил
6.    Эмэгтэйн амьдралын үе шатууд, онцлог
7.    Биений юмны мөчлөг, өндгөвч болон умайд явагдах мөчлөгт процесс
8.    Үр тогтолт, үр хөврөлийн бүрхэвч, ихэс, ургийн шингэн, хүйний үүсэл, ач холбогдол
9.    Үр хөврөлийн үүсэл, хөгжил, сар тутмын өсөлт, дутуу ба гүйцэд нярайн онцлог
10. Ургийн толгойг судлахын ач холбогдол, ургийн толгойн хэмжээс, зулай, заадас
11. Аарцаг ясны бүтэц, судлахын ач холбогдол, эмэгтэй эрэгтэй аарцгийн ялгаа, аарцгийн хазайлтын өнцөг
12. Жирэмсэн эмэгтэйн бие махбод, эрхтэн тогтолцоонд гарах физиологийн өөрчлөлтүүд
13. Жирэмснийг эрт ба хожуу хугацаанд оношлох аргууд
14. Жирэмсэн үед илрэх аюултай шинж тэмдгүүд, жирэмсэн үеийн хооллолт, хувцаслалт, зөвлөгөө өгөх
15. Хэвийн жирэмсний хяналт, үзлэг, шинжилгээ, зөвлөгөө
16. Өртөмтгий жирэмсний хяналт, үзлэг, шинжилгээ, зөвлөгөө
17. Төрөлтийн тухай,  үе шат, түүний онцлог, хөөх хүч, төрөлт үүсэх шалтгаан, анахан, давтан төрөгчийн онцлог
18. Эх барихын дотуур үзлэг хийх, умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдсэнг үнэлэх
19. Төрөлтийн I үе, түүний явц, онцлог, эхийг сувилах, зөвлөгөө өгөх, ач холбогдол
20. Төрөлтийн I үед эх ургийг хянах, өвчингүй төрүүлэх аргууд
21. Төрсний дараа эхийн бие махбод, бэлэг эрхтэнд гарах физиологийн өөрчлөлтүүд
22. Гүйцэд нярайн сувилгаа, нярайг үзэж хянах, вакцинжуулалт
23. Дутуу нярайн сувилгаа, хяналт, эмчилгээний онцлог
24. Аарцаг түрүүлэлт, шалтгаан, ангилал, оношилгоо, төрөлт удирдах арга техник, Цавъяновын I, II арга, эх болон урагт гарч болох хүндрэл
25. Олон урагт жирэмсэн, шалтгаан, шинж тэмдэг, оношилгоо, төрөлт удирдах арга техник, эх болон урагт гарч болох хүндрэл
26. Жирэмсний эрт үеийн гестоз шалтгаан, ангилал, эмнэлзүй, оношилгоо, бөөлжилтийн үед үзүүлэх тусламж, зөвлөгөө
27. Преэклампсия /манас таталтын урьдал үе/-ийн шалтгаан, эмгэг жам, ангилал, эмнэлзүйн шинж, онош, яаралтай үзүүлэх тусламж
28. Эклампсия / манас таталт/-ын үед илрэх шинж тэмдэг, шалтгаан, эмгэг жам, үзүүлэх яаралтай тусламж, магнийн сульфатын стандарт эмчилгээ
29. Эмнэлгийн тусгай хог хаягдлыг устгах журам
30. Жирэмсэн эхчүүдэд зөвөлгөө өгөх, төмөр, фолийн хүчил, магни В6, витамин А хэрэглэх ач холбогдол
Гардан үйлдлийн асуулт
1.    Гар ариутгах, угаах арга техник, бээлий өмсөх, тайлах
2.    Их аарцгийг хэмжих арга, хэмжээнүүдийн ач холбогдол
3.    Үтрээнээс наац авч шинжлэх, үтрээний цэвэршилтийн зэргүүд
4.    Умай дахь ургийн байрлал, байдал, түрүүлэлт, нуруулалт, янз, нэршил үзэж тогтоох арга
5.    Леопельдийн 4 барилаар хэвлийг тэмтрэх арга, ач холбогдол
6.    Партограмм хөтлөх, арга, ач холбогдол
7.    Эх барих, эмэгтэйчүүдийн практикт хэрэглэгддэг багажууд, зориулалт, нэршил
8.    Төрөлтийн биомеханизм, дагз түрүүлсэн урд янзтай төрөлтийн биомеханизм
9.    Төрөлтийн биомеханизм, дагз түрүүлсэн арын янзтай төрөлтийн биомеханизм
10. Төрөгч эхийг хүлээн авч үзлэг хийн цэвэрлэгээ, үйлчилгээг үзүүлэх
11. Төрөлтийн түүх нээх, хөтлөх /1-3 нүүр/
12. Төрөлтийн явц, төрсний дараах үеийн байдлыг үзэж тэмдэглэн эпикриз бичнэ үү.
13. Төрөлтийн II үеийг удирдах төрөлтөнд бэлтгэх, хярзан сунгах болон хамгаалалтыг хийж үзүүлнэ үү?
14. Нярайд үзүүлэх анхны тусламж, нярайг Апгарын баллаар үнэлэх, өлгийдөх, хянах
15. Төрөлтийн III үеийн явц, идэвхтэй аргаар удирдах, ихсийг шалгах
16. Нярайг эх барьж авах арга техник
17. Солилцох хуудас бичих арга, ач холбогдол
18. Ангир уураг, хөхний сүүний ач холбогдол, нярайг зөв хөхүүлэх
19. Эмчилгээний ба халууны хуудас бичих, ач холбогдол
20. Аарцаг түрүүлэлтийн төрлөг удирдах онцлог, Цавьяновын I, II аргыг хийж үзүүлнэ үү?
21. Эх барихын гадуур үзлэг хийх арга барил, ач холбогдол
22. Цэвэрлэх клизм тавих заалт, арга техник, эсрэг заалт
23. Эх барихын дотуур үзлэг хийх заалт, арга техник, тодорхойлох зүйлс, ач холбогдол
24. Хожуу гестозын үед магни сульфат эмчилгээг хийх арга, анхаарах зүйлс
25. Эклампсийн үед үзүүлэх яаралтай тусламж, авах арга хэмжээ
26. Төрлөгийн замыг шалгах, алдсан цусыг хэмжих, төрөх өрөөнд хянах, шилжүүлэх
27. Төрсөн эхийг үзэж, хянах, сувилах, дневник бичих
28. Бага аарцгийн хавтгай түүний хэмжээнүүд
29. Нярайн дулаан алдалтаас хамгаалах, нярайг Апгараар үнэлэх
30. Жирэмсэн эмэгтэйг үзэж шинжлэх арга, бодит ба тусгайлсан үзлэгийн аргууд











No comments:

Post a Comment