Sunday, March 31, 2013

Мэдээлэл


TOEFL iBT-хэрхэн эсээ бичих вэ?

Хялбар уншигдаж, амархан ойлгогдож буй эсээг “сайн” гэж үздэг. Эсээ нь зохиогчоо хувь хүн талаас нь харуулж чаддаг байх. Эхлэл ба төгсгөл нь ойлгомжтой ба утга санаа нь логик сэтгэлгээтэй байх ёстой. Ийм гурван үндсэн зарчим сайн бичигчид үйлчилдэг.
Анхаарах зүйлс: 
Эсээ чинь төгс байх албагүй. Гэхдээ чи өөрийнхөө илэрхийлэх гэсэн утга санааг бүрэн гаргаж, шалгагчид таалагдахын тулд дараах алдаануудыг гаргахгүй байх хэрэгтэй.
1. Дүрмийн алдаа хийх, мэргэжлийн хүнд үг хэллэгийг хэт олон тоогоор ашиглах
2. Гол санаанаасаа хазайж өөр зүйл бичих
3.Туслах үгс болон тэмдэг нэрийг хэт олон тоогоор ашиглах
4. Хэтэрхий богино эсвэл урт байх
5. Нэгэн хэмтэй биш байх
6. Англи хэлнээс өөр орны үг хэл ашиглах / Зарим хүмүүс үгээ тааж бичдэг гэвч тэд зөв таадаггүй учраас англи үг биш гэж тооцогддог/
Эссэ бичихэд хэрэглэгдэх холбоос үгс: 
Санааг бүрэн гаргахын тулд аль болох өөрийнхөө үгээр бичих нь зөв хэдий ч, доорх үгсийг тохиромжтой газар нь зөв ашиглавал эсээ чинь илүү мэргэжлийн, ухаалаг болох болно.
Нэмэлт санаа хэлэхэд: In addition, and, similarly, likewise, as well as, as well, besides, furthermore, also, moreover, and the, too, not only...but also, even if, even though, besides this/that
Ямарвааг дэс дарааллуулж тайлбарлахад: First, Initially, Secondly, etc, to begin with, then, next, earlier, after, afterwards
Ямарваа санааг нэгтгэн дүгнэсэн өгүүлбэрт: as a result, thus, so, therefore, consequently, it follows that, thereby, eventually, then, in that case, admittedly, allegedly
Өмнө өгүүлснээс эсрэг санаа гаргахад: However, on the other hand, on the other side of the coin, despite, in spite of, although, but, on the contrary, otherwise, yet, instead of, rather, whereas, nonetheless, even though, compared with
Ямарваа тодорхой зүйлийн талаар өгүүлэхэд: Obviously, certainly, plainly, of course, undoubtedly
Нөхцөлт байдлын талаар өгүүлэхэд: if, unless, wheter or not, provided that, so that, depending on, subject to
Тодорхойлж хэлэхэд: Is, refers to, means that is, consists of
Эсээн дүгнэлт хийхэд: In conclusion. in summary, in short, to sum up, to conclude, lastly, finally
Шалтгааныг тайлбарлахад: since, as, because, bcause of, due to, owing to, the reason why, in other words, leads to, cause
Цаг хугацааг заахад: before, since, as, until, meanwhile, at the moment, when, whenever, as soon as, just once
Эссэ бичихэд хэрэгтэй зүйлс:
1. Англи хэлний бүх цагаа сайн мэдэж, мөн зөв хэрэглэж чадаж байх ёстой
2. Нөхцөлүүдээ мэддэг байх ёстойНөхцөлүүдээ мэддэг байх ёстой 3. Мэдээж ганц, олон тооны нөхцөлүүдийг ашиглаж чадах ёстой
4. Adjective clause, Noun clause, Adverb clause зэргийг маш сайн мэдэж байх ёстой
5. Ямар үгийн өмнө “THE” ашиглах ба ашиглахгүй гэдгийг мэдэр ёстой
6. Тоологдох ба тоологддоггүй зүйлсийг ялгадаг байх ёстой
7. Угтвар үгнүүдийг хэрхэн хэрэглэхээ мэддэг байх ёстой
8. Reported speech буюу бусдаар өгүүлэгдсэн зүйлийг яаж илэрхийлэхийг мэддэг байх
9. Харьцуулсан болон харьцангуй хэв (more, most) ялгаж мэддэг байх
Миний тип: Ерөнхийдөө чи Upper-Intermediate болон Advanced түвшинтэй байж гэмээнэ энэхүү шалгалтыг өгч чадна. Энэ 2 түвшингээс доогуур бол шууд TOEFL-д бэлдэж эхлэх нь амаргүй учраас цаг мөнгөө хэмнэхийн тулд эхлээд түвшингээ хангалттай хэмжээнд өндөрсгөөрэй.

Thursday, March 28, 2013

Нийт эмч нартаа баярын мэнд хүргэе.

 Ганган хээнцэр алхаанд нь уулс хүртэл мэхийх,
 Гал халуун илчээрээ хүн бүрийг дулаалцуулах,
Инээхэд нь цэцэгс дэлгэрч,
Илбэхэд нь өвчин бүхэн илаарших
Энэ дэлхийн энэрэнгүй үйлстэн
Эмч таньд олон улсын эмч нарын баярын мэндийг хүргье

Жирэмсэн эхчүүд кола ууж болохгүй

Эрүүл мэнд  | 2011 / 04 / 25
Жирэмсэн эх юу идэж болохгүй вэ? Хүүтэй болон охинтой болохын тулд эртнээс юу идвэл зохистой вэ? Хөл хүнд болон, жирэмсэн болохоор зэхэж байгаа бүсгүйчүүдийн хоолны зохицуулалтын талаар та дараах мэдээллээс аваарай.
Жирэмсэн эхчүүд кола ууж болохгүй
- Хэрэв та хүү охин хоёрын аль нэгийг хүсэж байгаа бол үр тогтохоос гурван долоо хоногийн өмнөөс эхлэн тусгай хоолны дэглэм барих ёстой аж. Хэрэв энэхүү хоолны дэглэмийг барьж чадвал хүсэл мөрөөдөл болсон хүү юмуу охин төрүүлэх боломж 80%-иар биелэх магадлалтай гэнэ.
- Та эртнээс ээж болох бэлтгэлээ хангаж байгаа бол охинтой болохыг хүсвэл сүүн бүтээгдэхүүн, мал амьтны мах, самар, өндөг, жигнэж болгосон хоол хүнсийг бага хэрэглэж , сахар, зөгийн бал, жимсний чанамал болон бусад амттан болгоныг аль болох их идэж, хиам, төмс эрдэнэшиш, лаазалсан ногоонуудаас аль болох зайлсхийх хэрэгтэй.
- Хүүтэй болохыг хүсвэл хоолоо аль болох давс ихтэй хэрэглэ, мал, амьтны мах, мөөг, төмс, хатаасан вандуй, банана, интоор, абрикос, персик гээд бүх төрлийн жимсийг сайн ид. Харин сүүн бүтээгдэхүүн болон ногооны салат бүх төрлийн самар, хушга, газрын самар, цай кофе, дарс, шар айраг, содтой ус, рашаан, какао болон сүүн шоколад ууж болохгүйг сонордуулъя.
- Жирэмсэн байх үед эх аль болох тайван байж / тайван орчинд/ , нойр нь хүрэхгүй бол өдрийн цагаар унтах болон агаарт алхах, шүршүүрт орох, аль болох эгц дээшээ харах болон зүүн тийшээ харж унтахаас зайлсхийх, аль болох давс бага хэрэглэ. Учир нь давс нь бие организмын шингэнийг барьж байдаг тул энэ нь бөөрөнд илүү ачаалал үүсгэнэ. Түүхий сүүнд элдэв төрлийн нян, бичил биетүүд түргэн үрждэг учир жирэмсэн эхэд тохирохгүй. Дуу дуулах үед гэдэсний, тэр дундаа савны булчингийн агшилт явагддаг.
- Кола их хэмжээгээр уух нь цусанд сахар шимэгдэх таатай нөхцөл бүрдүүлж, харин бие дэх ийм ундааны цусыг чихэршүүлэх индекс өндөрссөнөөс болоод ундаа уусны дараа глюкозын сийвэнгийн хариу үйлдэл үүсч, улмаар бета-уургийн үйл ажиллагааг алдагдуулдгийг эрдэмтэд дурджээ. Үүнээс гадна, хийжүүлсэн их хэмжээний сахар хэрэглэх нь инсулин ялгаруулдаг нойр булчирхайн бета-уургийн үйл ажиллагаа өөрчлөгдөхөд хүргэдэг байна.
Жирэмсэн болон төрсний дараахи хөхүүл эхчүүд одоо үеийн чанаргүй хоол хүнснээс өдөрт шаардагдах амин дэм, эрдэс бодисоо авч чадахгүйд хүрдэг. Энэхүү асуудлыг шийдэхэд тань тус болох 21-р зуун пүүсийн  “Пренатал” бүтээгдэхүүнийг Гоолингоо найзууддаа санал болгож байна. Энэ бүтээгдэхүүн нь жирэмсэн болон төрсний дараахи хөхүүл эхчүүдэд шаардагдах амин дэм, эрдэс бодис агуулсан тул витамины дутагдлаас сэргийлэхээс гадна ургийн бойжилтонд сайнаар нөлөөлдгийг дуулгахад маш их таатай байна. Энэхүү бүтээгдэхүүн "Монос"-ын бүх салбараар худалдаалагдаж байна.
Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд зориулсан мультивитамин PreNatal
Найрлага: 1 шахмалд
Витамин А
4000 ОУН
Витамин Е11 ОУН
Витамин Д3400 ОУН
Витамин С 100 мг
Фолийн хүчил800 мкг
Витамин В11.84 мг
Витамин В21.7 мг
Витамин РР18 мг
Витамин В62.6 мг
Витамин В124 мкг
Кальци200 мг
Төмөр27 мг
Цайр25 мг
Фармакологийн үйлдэл:
Витамин А: Родопсины нийлэгжилтэнд оролцох ба эпитель эсийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бие махбодûн өсөлт ялангуяа жирэмсэн үед ургийн өсөлтөнд зайлшгүй шаардлагатай.
Витамин Д: Бие махбодûн кальци, фосфорын солилцоог зохицуулж, ургийн ясны бүтэц бүрэлдэн бий болох процесст оролцож, нярай хүүхдэд сульдаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Витамин Е: антиоксидант үйлдэлтэй бөгөөд улаан эсийн тогтвортой байдлыг хангаж бэлгийн булчирхай, мэдрэл булчингийн эдийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө.
Витамин С: Шүд, яс, мөгөөрсний бүтэц үйл ажиллагааг дэмжих, гемоглобин болон улаан эс үүсэж хөгжихөд оролцох зэрэг үүрэгтэй боловч жирэмсэн үед эхсийн хэвийн хөгжил, бие махбодûн эсэргүйцлийг сайжруулахад чухал нөлөөтэй.
Фолийн хүчил: Эритропоэз хэвийн явагдахад сайнаар нөлөөлнө. Жирэмсэн үед ураг болон үр хөврөлд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлүүдээс хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.
Витамин В6: Уургийн солилцоонд оролцох бөгөөд жирэмсэн үе ялангуяа жирэмснээс хамгаалдаг эм хэрэглэж байсан эмэгтэйчүүдэд пиридоксины нөөц багасдаг тул зайлшгүй шаардлагатай.
Витамин В2: Эсийн амьсгал болон нүдний хараанд чухал үүрэгтэй.
Витамин В1: Мэдрэлийн системийн үйл ажиллагаа нүүрс усны солилцоонд оролцдог ферментүүдийн кофермент юм.
Витамин В12: Цус төлжилтийн хэвийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.
Витамин РР: Эдийн амьсгал болон нүүрс ус, өөх тосны солилцоонд оролцоно.
Төмөр: Цус төлжүүлэх гол үүрэгтэй.
Кальци: Ясны эд бүрэлдэн бий болоход шаардлагатай бөгөөд мөн цус бүлэгнэлт мэдрэлийн сэрэл дамжих процесс, араг ясны болон гөлгөр булчингийн агшилт, зүрхний булчингийн хэвийн үйл ажиллагаанд оролцдог.
Цайр: Эд эрхтэний нөхөн төлжилт өсөлтөнд гол үүрэг гүйцэтгэнэ. Витамин Е-н шимэгдэлтийг дэмжинэ.
Хэрэглэх заалт: Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд витамины дутагдлыг нөхөх зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хоногт 1 ширхэгээр хоолны дараа ууна.
Савлагаа: 60 ширхэг шахмал.
Ээж болохоор зэхэж байгаа бүх хүүхнүүддээ аз жаргал сайн сайхныг хүсье.

Monday, March 25, 2013

Мэдээлэл


Амны хөндийн үнэрийг арилгах хялбар аргаас

Нэгдүгээр арга:  Шинэ хүнсний ногооны навчийг цэвэр усаар угаагаад сэврээнэ. Нарийн хэрчиж, ууранд хийж нүдээд шүүсийг нь гаргана. Ариутгасан даавуугаар шүүсийг нь шахаж аваад буцалсан хүйтэн ус нэмээд ундаа болгоно. Энэ сайхан ундаагаа өдөр болгон өглөө оройдоо тус бүр нэг удаа уухад ходоодны халууныг хөөх, амны хөндийн үнэрийг арилгах үүрэг гүйцэтгэдэг байна.
Хоёрдугаар арга:   Удвал цэцгийг усанд чанаад цайны оронд байнга уугаад байвал элэг юм уу ходоодны өвчнөөс болсон амны хөндийн үнэрийг арилгахад тун сайн үр нөлөө үзүүлдэг юм.
Гуравдугаар арга:   Зөгийн бал нь гэдсийг зөөлрүүлж, өтгөн хатахаас сэргийлж, цэрийг цэвэрлэдэг. Өдөр бүр өглөө оройдоо тус бүр нэг аяга буцалсан усанд 1-2 халбага зөгийн бал хийгээд уухад өтгөн хатсанаас үүсэлтэй амны хөндийн үнэрийг арилгаж чаддаг.

Дөрөвдүгээр арга:  Жүржлэг нь исгэлэн амттай, элэг ходоодонд сайн нөлөө үзүүлж, анхилам сайхан үнэрээрээ өмхийг арилгах чадавхитай. Шинэ жүржлэгийг хальслаад сайтар зажлаад удаан залгиж идэхэд, архи уусны дараах амны хөндийн муухай үнэрийг арилгах үүрэг гүйцэтгэдэг байна.
Тавдугаар арга:  Цай буюу цайны навч нь ханиадыг зогсоох, шингээлтэд туслах, сэтгэл сэргээх, бухимдалыг тайлах, шандуурахаас сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг. Өтгөн цайгаар амаа зайлах юм уу 6 грамм цайны навчийг сайтар зажлаад шимээд байхад сармис болон хонины мах идсэнээс болсон амны хөндийн муухай үнэрийг арилгаж чаддаг байна.
Зургадугаар арга:   Заарт гавирын тансаг үнэр нь цэрийг арилгаж, ханиадыг зогсоох, амны хөндийн муухай үнэрийг арилгах, шүд өвдөхийг зогсоох үүрэг гүйцэтгэдэг. Заарт гавирын 3-5 хүйс цэцгийг амандаа хийгээд сайтар зажилж шимэх юм уу, 10 гаруй хүйс заарт гавирын цэцгийг аягатай буцалсан усанд дэвтээж хорхоглоод, хөрсөн хойно нь амаа зайлахад хэрэглэнэ. Энэ арга амны хөндийн муухай үнэрийг арилгахад тун үр ашигтай үйлчилдэг байна.

Sunday, March 24, 2013

Уншихад илүүдэхгүй


Хайртыгаа нүдээр нь шинж 
Нүд-Сэтгэлийн толь гэдэг. Хүний нүдний өнгө зан төлөв, авъяас билэг, ур чадварт хүртэл нөлөөлдөг байна. Эрдэмтдийн туршилт судалгаанаас үзэхэд цэнхэр нүдтэй хүмүүс хар нүдтэнгээс илүү чадварлаг гэнэ. Ийм нүдтэй хүмүүс бусад хүнийг бодвол академийн сургалтад илүү амжилт үзүүлдэг аж. Тэдний алсыг харах чадвар илүү хөгжсөн байдаг.

Саарал цэнхэр, хөх нүдтэнгүүд: орчин тойрондоо маш итгэлтэй байх чадвартай. Тиймээс бусдын дэргэд өөртөө эргэлзэх нь ховор. Гэхдээ хувь заяа тэдэнд байнга ээлтэй байдаггүй. Ийм нүдтэй хүмүүс адтай, зальжин бас эрч хүчтэй.

Саарал ногоон нүдтэй хүмүүс: Тогтворгүй, хувирамтгай. Гэвч тэд ямар ч үед өрөвч зөөлөн, уриалгахан зангаараа бусдаас ялгардаг. Өөрийнхөө үйлдэл санаа бодолд сэтгэл хангалуун байдаг. Мөн шаргуу, ажилсаг өөртөө болон бусдад шаардлага тавихдаа сайн. Урвалт үнэн ч бус байдлыг хэзээ ч уучилдаггүй.

Хүрэн, бор нүдтэнгүүд: Аятайхан дур булаам. Тэд онцгой ой ухаантай төдийгүй тунгаан бодох чадвар сайтай. Гэвч маш зальтай, хутган үймүүлэгч нар байдаг. Хүний нүдний өнгө нь цусан төрөлтэй (ген) бага харилцан холбоотой болохыг зрдэмтэд тогтоожээ.

Мэдээлэл


Төрөлтийн айдас кесарево хагалгаа хийлгэхэд хүргэдэг

Төрөлтийн айдас кесарево хагалгаа хийлгэхэд хүргэдэг
Монголын үрс маш олон болтугай хэмээн бид ерөөдөг. Ерөөлөөр болж сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж, энэ оны эхний хоёр сарын байдлаар 12387 эх амаржиж, өмнөх оны мөн үеийнхээс 808-аар буюу 7.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Хүн ам өсөж буй нь сайшаалтай ч эхчүүд жам ёсоороо амаржиж чадахаа больсон гэх таагүй мэдээлэл чих дэлсэх болов. Өөрөөр хэлбэл, амаржиж буй эхчүүдийн 30 хувь буюу 100 эмэгтэй тутмын 30 нь кесарево буюу манайхны хэлдгээр хийсвэр хийлгэж буй гэнэ. Хийсвэр гэдэг нь жам ёсоороо амаржиж чадахгүй эхийг төрүүлэх нэг төрлийн мэс засал юм. 

Нэг үгээр, жирэмсний болон төрөх үеийн хүндрэлтэй холбоотойгоор хийдэг мэс ажилбар. Жам ёсоороо, хийсвэр хагалгаагаар төрөхийн ялгааг гаргасан албан ёсны тодорхойлолт манайд байдаггүй ч бодит амьдралд сайн, муу нь ажиглагддаг. Хийсвэр хагалгаагаар төрсөн эх тодорхой хугацаанд хоолны дэглэм сахих шаардлагатай. Наад зах нь сүүтэй цай ууж болохгүй, гэдэс дүүргэх хүнс хэрэглэдэггүй. Бага идсэнээс хөхөнд нь сүү орохгүй зэрэг наад захын хүндрэл гардаг тухай төрөхийн эмч нар ярив. Цаашлаад хэсэг хугацаанд жирэмсэлж болохгүй (2-4 жилд), нэг удаа хийсвэрээр төрсөн л бол дараагийн хүүхдээ мөн энэ хагалгаагаар төрүүлэх болдог. 

Хагалгаа хийлгэсэн эхийн умайд сорвижилт үүсдэг. Бүрэн эдгэрсэн нэг нь байхад заримынх нь умай сорвижиж үлддэг. Ийм тохиолдолд дараагийн хүүхэд жамаараа төрөхөд хүндрэлтэй, умай урагдах эсвэл цус алдах тохиолдол гардаг. Иймээс болж өгвөл өөрөөрөө төрөхийг эмч нар зөвлөдөг байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэс ний төвд бусад эмнэлгийг бодвол төрөлт хамгийн их байдаг. Эднийд хүндрэлтэй эхчүүд ирдэг учраас хагалгааны хувь ч өндөр байдаг ажээ. Харин өөрөөрөө төрсөн эхчүүд тэнхрэхдээ амархан, хөхөнд сүү хурдан ордог. Жил дараалан хүүхэд төрүүлэх боломж нь хийсвэр хагалгаагаар төрсөн эхчүүдээс илүү байдгийг төрөхийн эмч нар онцолсон. 

Хийсвэр хагалгааг буруу гэх аргагүй юм билээ. Эмч хүн ямар ч аргаар байсан хүний амийг аврах нь чухал. Өөрөөрөө төрөх боломжтой эхчүүдэд эмч нар хүчээр хагалгаа хийхгүй нь ойлгомжтой. Тухайн нөхцөл байдалд тохируулан аль боломжтой аргаар хүүхдийг эх барих нь эмч нарын үүрэг. Харин бүсгүйчүүд яагаад жам ёсоороо төрж чадахгүй, хүндрэлтэй төрдөг болов гэдэг нь асуудалтай боллоо. Эмээ, ээжийн үед гэж тэд одоогоос 30-40 жилийн өмнөхийг хэлээд байгаа юм. Тэр үед бүсгүйчүүд малаа маллаж, гадаа гарч эр, дотор орж эм болсоор хэдэн хүүхдээ төрүүлсэн гэж ярьдаг. Тухайн үеийн бүсгүйчүүдийн бие өнөөгийнхөөс чанга хатуу, чийрэг байсан гэж ярьдаг. 

Орчин үед хийсвэр хагалгаагаар төрж буй нь олон шалтгаантай аж. Наад зах нь эмэгтэйчүүд бие давхар болж, эмчийн хяналтад орсон үеэсээ эхлээд амаржих хүртлээ нэмэлт витамин их хэмжээгээр хэрэглэдэг. Хоол, хүнс тэжээлийн дутагдалтай, бага иддэг, ходоодонд хоол дутуу шимэгддэг зэрэг эмгэгтэй эхчүүд хэрэглэдэг байтал хэвийн бие махбодьтой, жирийн эхчүүд витамин их ууснаас хүүхэд гэдсэндээ хэт томордог байна. Жирэмсний сүүлийн сард эхчүүд хөдлөх нь илт багасдаг. Мөн өндөр илчлэгтэй хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэдгээс гадна сүүлийн үед нийт хүн амын дунд чихрийн шижин өвчин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдэж, жирэмсний үед сэдрэх шинж тэмдэг илүү ажиглагджээ. Чихрийн шижин нь хэвлий дэх хүүхэд болон эхийн жин нэмэгдэхэд нөлөөлдөг учир өөрөөрөө амаржиж чадахгүйд хүрдэг байна. Мөн агаарын бохирдлоос шалтгаалан ураг буруу байрлах тохиолдол нэмэгдсэн гэсэн.

Өндөр хөгжилтэй орнуудад эхийн биеийн жин, өндрийг харьцуулаад хүүхэд төрөх үеийн боломжит хэмжээг тодорхойлж, сар, сард нь хяналт тавьж, эхийн жинг хүүхдийн өсөлттэй харьцуулдаг. Хэрэв ургийн бойжилт том байвал хөдөлгөөн, хоол хүнсээр зохицуулах зөвлөгөө өгдөг байхад манайд хяналт, зохицуулалт хараахан хөгжөөгүй юм билээ. Үүнээс харахад жирэмсний хяналтын тогтолцоог илүү боловсронгуй болгох шаардлага бий. Жирэмсэн эмэгтэйчүүд хяналтад орсон атлаа хэрхэн амаржих тухайгаа мэддэггүй. Төрөх тасагт ирдэг эмэгтэйчүүдийн цөөнгүй хувь нь төрөх үеийн өвдөлт, дүлэлтийн талаар бүрэн ойлголтгүй байдаг учир эхийг хяналтад байх хугацаанд нь хэрхэн төрөх талаарх мэдлэг олгох хэрэгтэйг мэргэжилтнүүд ярьж байна. Эхчүүд дор хаяж жирэмсний үеийн тусгай дасгалуудыг хийж сурах хэрэгтэй гэнэ. 

Швейцарийн Женев хотын их сургуулийн эрдэмтдийн судалснаар хийсвэр хагалгаагаар төрсөн хүүхдүүдийн нас баралт нэмэгдэж байна гэжээ. Шалтгаан нь хийсвэр хагалгааг голдуу төрөх ёстой хугацаанаас өмнө хийдэг. Байгалийн жамаар төрж байгаа хүүхдийн уушги илүү хөгжсөн байдаг бол хийсвэрээр төрсөн хүүхдийн амьсгалах эрхтэн төдий л сайн байдаггүй аж. Жил ирэх тусам хийсвэр хагалгаа хийлгэх сонирхолтой бүсгүйчүүдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй уялдаад хагалгааны явцад үүсэх хүндрэл олширсон. Уг дүгнэлтийг Женевийн Их сургуулийн эрдэмтэд арван хоёр жилийн турш нийт 56649 төрөлтийг ажиглан гаргасан байна. Тэдний үзэж байгаагаар 22 жилийн дараа хийсвэр хагалгаа хийлгэх хүний тоо 20 хувиар өсөх гэнэ. Дэлхийн хэмжээнд хамгийн өргөн хүрээг хамарсан энэхүү судалгаанд 34-өөс цөөн долоо хоног тээлттэй төрсөн хүүхдүүдийг ажиглажээ. 

Хийсвэр хагалгаагаар төрсөн хүүхдүүдийн олонх нь бүтэлттэй төрдөг бөгөөд тэдний 14 нь төрсний дараа сэхээн амьдруулах тасагт шилждэг гэсэн баримт байна. Мөн энэхүү аргаар ертөнцөд мэндэлсэн хүүхдүүд жингийн илүүдлээр өвчлөх магадлал жамаараа төрөгсдөөс хоёр дахин илүү байдаг аж. АНУ-ын Бостон хотын хүүхдийн эмнэлгийн эмч нар ийм дүгнэлтийг гаргажээ. Сюзанна Ха эмчээр ахлуулсан эмнэлгийн багийнхан судалгаа явуулахын тулд төрөхөөр бэлдэж буй 1300 эхийг сонгон авчээ. Тэдний 25 хувь нь хийсвэр хагалгаагаар төрсөн байв. Эмч нар хүүхдүүдийг гурван нас хүртэл нь ажиглахад жингийн илүүдлийн шинж тэмдэг жамаараа төрөгсдийн долоон хувьд, хийсвэр хийл гэж төрсөн хүүхдүүдийн 15 хувьд илэрчээ. 

Түүнчлэн төрөлтийн айдас нь хийсвэр хагалгааг ихэсгэж байгаа аж. Шведэд явуулсан судалгаагаар төрөлтийн айдас нь хийсвэр хагалгаа хийх эрсдлийг нэмэгдүүлж байна гэж үзжээ. Судалгаанд хамрагдсан эхчүүдийн 353 нь төрөлтийн айдастай байснаас 16.5 хувь нь өвдөлтийг тэсэж чадалгүй хийсвэр хийлгэж, 9.6 хувь нь хоёр дахь өвдөлтөөс мөн л дээрх аргыг сонгож байсан гэнэ. Төрөлтийн өвдөлтийн айдас нь ихэнхдээ ойр дотнын найз нөхөд, гэр бүлийнхнээс сонссон зүйлтэй холбоотой ажээ. Мөн орчин үед охид бүсгүйчүүд гоо сайхнаа алдахгүйн тулд сайн дураараа хийсвэр хагалгааг сонгох болсон тухай дуулдсан. Өсвөр насандаа төрж буй эхчүүдийн хувьд энэ нь чухал байдаг бололтой. Эмчээсээ уйлан дуулан гуйж байгаад хийсвэрээр төрдөг болж. Хагалгаагаар төрөх нь тэдний биед муугаар нөлөөлнө гэдгийг одоохондоо хараахан ухаарах гүй байгаа бололтой. 

Дэлхийн олон орны эмч, мэргэжилтнүүд хийсвэр хагалгаанаас аль болох татгалзах нь зүйтэй хэмээн зөвлөж байна. Зайлшгүй хийлгэх тохиолдолд жирэмслэлтийн хоногоо гүйцээх нь чухал. Өөрөөр хэлбэл, жирэмсэн эх хүүхдээ дор хаяж 38 долоо хоног тээсэн байх ёстой гэсэн үг. Харин төрөх хугацаанаас өмнө товлож хийлгэх нь эрсдэлтэй гэдэг нь тодорхой болжээ.

Ус чандмань эрдэнэ


Ус гэж юу вэ, ус таны амьдралд ямар ач холбогдолтой вэ
Description: Ус гэж юу вэ, ус таны амьдралд ямар ач холбогдолтой вэ
Усны бүтэц маш энгийн 1 атом хүчилтөрөгч, 2 атом устөрөгчийн молекул юм л даа. Гэхдээ усны молекул нь нэг талаас хүчилтөрөгчийн, нөгөө талаас устөрөгчийн гэсэн төгсгөлтэй учраас эсрэг тэсрэг цэнэглэгдсэн хоёр туйлтай байдаг.

Үүнийг идэвхт диполь гэдэг ба молекулуудын хооронд бат бэх холбоос үүснэ. Энэ холбоосыг эвдэхэд ихээхэн энерги шаарддаг. Усны ер бусын олон шинж чанарыг түүний бүтцийн онцлогоор тайлбарладаг.

Сүүлийн үед ус бол мэдээллийн хамгийн гол тээгч бөгөөд мэдээлэл дамжуулах үүрэгтэй болохыг эрдэмтэд дахин батлав. Усны бүтэц нь ой санамжтай байдаг. Энэхүү гайхалтай чадварын ачаар ус нь өөртөө гэрэл, хүний санаа бодол болон хүрээлэн буй орчны мэдээллийг шингээж, хадгалж, харьцах боломж олгодог байна.

Японы эрдэмтэн Эмото Масару орчны нөлөөллөөр усны молекулын бүтэц хэрхэн өөрчлөгдсөн тухай судалгаа хийж үр дүнг фото зургаар баталгаажуулсан байдаг. Жишээлбэл бохир ус нь эвдэрсэн байдаг бол, өндөр уулын болон горхины ус нь маш гайхамшигтай геометр бүтэцтэй болдог. Харин ус нь сонгодог хөгжим, “хайр" гэсэн үгийн нөлөөгөөр маш сайхан бүтэцтэй болсон байдаг.

Бас нэг жишээ бол Энэтхэгийн Ганга мөрөн нь гадаад байдлаараа бохирдолтой мэт харагддаг ч дэлхий дээр хамгийн хүчирхэг эерэг эрчим хүчийг тээж явдаг бол харин Европ дахь олон олон цэвэр тунгалаг гол горхинууд нь эрчим хүчний тал дээрээ туйлын үхмэл байдаг онцлогтой.

Бидний уураг тархины 85 хувь ус байдаг болохоор түүний ачаар бид бодож, сэтгэж мэдээллийг хадгалж чаддаг юм. Хүний биеийн 70 хувь нь ус байдаг. Ууж байгаа уснаас хүний эрүүл мэнд, гоо сайхан байдал хамаардаг гэдгийг бид төдийлөн сайн мэддэггүй. Тодруулж хэлбэл ууж байгаа усны чанараас бидний эрүүл мэнд шууд хамаардаг.

Усаар дамжиж бид өвчлөлийнхөө 90 хувийг авдаг байх жишээтэй. Эндээс ус хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой болохыг хялбархан мэдэж болох юм. Хэрэв та сайн сайхан зүйлийн талаар бодож сэтгэж байвал таны хэрэглэж буй шингэний бүтэц таныг эмчлэх хэмжээнд хүртэл өөрчлөгддөг тухай Оросын эрдэмтэн Зенин гэдэг хүн өгүүлсэн байдаг.

Хүн усыг зөвхөн уудаггүй, хоол хийхэд, ундаа, цай бэлтгэхэд, усанд орох гэх мэт олон талаар хэрэглэгддэг учраас хүний эрүүл мэндэд нөлөөлдөг. Ганц жишээ дурдахад хүнд ус дутагдаж байгаагийн анхны шинж тэмдэг нүүрэнд үрчлээ үүсэж илэрдэг, иймээс үүнийг гоо сайхны бүтээгдэхүүнээр тогтоох аргагүй, хэрэгцээтэй усаа ууж сурах л хэрэгтэй юм. Үүнтэй адил эх дэлхий маань ч усаар дутагдах явдал байнга тохиолддог. Ялангуяа говь нутагт бороо хур багатай зуны улиралд газрын хөрс, ургамалд ус дутагдаж ангасан, хагарсан дүр зураг элбэг байдаг даа.

Та бид усны талаар хэдий чинээ мэдлэгтэй байна, тэр хэмжээгээр эрүүл мэндээ хамгаалдаг учиртайг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Иймээс бид өдөр тутам амьд, сулхан шүлтлэг 1,5-2л ус уугаад сурчихвал эрүүл зөв амьдрах боломжийг бүрдүүллээ гэсэн үг шүү.

Аливаа хүн биеийн жиндээ зохицуулж уc хэрэглэх ба 1 кг жинд 30 мл ус ногдохоор тооцох хэрэгтэй.

Ер нь усыг хуванцар саванд биш шилэн саванд хадгалах нь хамгийн зохистой байдаг. Ус нь түгээмэл чанартай уусгагч бөгөөд харьцаж байгаа ямар нэгэн зүйлийг уусгадаг. Хэрэв ус хуванцар саванд хадгалагдаж байгаа бол хуванцартай ямар нэгэн химийн урвалд ордог байна. Хэрэв ус шилэн саванд хадгалагдаж байвал амт сайтай, тунгалаг харагдах ба таны биед ач тустай болохыг эрхэм уншигч та анхаарна биз ээ.

Бидний оршин байгаа дэлхийн байгалийн нөхөн үйлдвэрлэлийн бүх үйл явц усны оролцоотой явагддаг болохыг та бид байнга санаж, мэдэрч байх нь эх дэлхийгээ өөрсдийгөө хамгаалж байгаа юм шүү.

Техникийн ухааны доктор Д.Батмөнх 

Thursday, March 21, 2013

Мэдээлэл

ЭМИЙГ ХООЛНЫ ӨМНӨ УУХ УУ, ДАРАА НЬ УУХ УУ?

Худалдаж авсан эмээ бид хэрхэн хэрэглэх талаар зохих мэдээлэл тун бага. Үйлдвэрээсээ зориулалтын капсултай эмүүд ихэвчлэн хүний амны хөндий, шүдийг хамгаалах зориулалттай байдаг. Гэвч Монголчууд түүнийг нь капсулаас нь салгаад уучихаар тухайн эм шүдэнд муугаар нөлөөлөхөөс гадна зохих үйлчлэл нь буурах талтай.

Эмийг хоолны дараа болон өмнө хэрэглэх хоёр үндсэн горимтой. Ихэнх шахмал, капсул, үрэл зэрэг хатуу эмийн хэлбэрүүд нь ходоодны хүчлийн нөлөөгөөр уусмал байдалд шилжиж байж сая гэдэсний ханаар шимэгдэн цусанд орох тул дийлэнх эмийг өлөн үедээ буюу хоол идэхээсээ 20-30 минутын өмнө ууж занших хэрэгтэй. Гэхдээ өлөн үедээ ууж болохгүй эмнүүд бас бий. Үүнд аспирин, диклофенак зэрэг эмийг өлөн үедээ уувал ходоод гэдэсний салстыг цочроож дотор муухайрахаас гадна ходоодны салстыг гэмтээн шархлаа хүртэл үүсгэх магадлалтай гэнэ. Хоол шингээх бэлдмэлүүдийг харин хоол идэх үедээ ууж занших хэрэгтэй.

Тиймээс та уух гэж байгаа эм, витамин, бэлдмэлийн заавартай сайн танилцах хэрэгтэй. Хэрвээ энэ талаар заавар байхгүй бол холбогдох мэргэжлийн эмчээс өөрийн эрүүл мэндийн төлөө заавал зөвлөгөө авч заншаарай.

Түүнчлэн эм нь зарим хүнсний бүтээгдэхүүнтэй харилцан нөлөөлснөөс үйлчлэл эерэг, сөрөг үр дагавар үзүүлдэг. Тухайлбал, эмийн үйлчлэл согтууруулах ундаа, тамхи хэрэглэсэн үед буурах тохиолдол байна. Мөн жимсний шүүсний хүчиллэг чанар нь пенициллин мэтийн антибиотикийн үйлдлийг бууруулдаг бол сүүн бүтээгдэхүүн тетрациклины үйлдлийг саармагжуулдаг байна. Иймд эмийг зөвхөн цэвэр ус, буцалгасан усаар даруулж уух нь зүйтэй.

Мэдээлэл


Жирэмсэний үед зөв хооллох
Жирэмсэн эхийн өдөр дутмын хүнс тодорхой хэмжээний ураг, кальц, төмөр болон фоликсийн хүчлийг агуулж байх нь эхийн эрүүл мэнд, ургийн зохистой хөгжилд нэн чухал байдаг.
  • Уураг (Protein): Ураг болон ихэсийн зохистой хөгжилд
  • Кальц (Calcium): урагийн эрүүл өсөлт, хөгжилд
  • Төмөр (Iron): ургийн цусны хэрэгцээг эхэд цус багадалт үүсгэлгүйгээр хангахад
  • Фоликсийн хүчил (Folic acid): урагийн spina bifida, anencephaly г.м нугас тархины гэмтэл, гажигтай төрөх магадлалыг багасгахад
Талхбудаагоймон зэрэг гурил гурилан бүтээгдэхүүн (Bread, Cereal, Rice, And Pasta): өдөрт 9-11 порц

Эдгээр төрлийн хүнс нь нүүрс ус (carbohydrate) агуулдаг бөгөөд нүүрс ус нь эхийн бие болон ургийн өсөлтийг энергиэр хангана. Хивэгтэй талх, хивэгтэй гоймон зэргээр (Whole-grain) энэ төрлийн хэрэгцээгээ хангавал нүүрс уснаас гадна фоликсийн хүчил болон төмөрөөр хангагддаг давуу талтай. 1 зүсэм талх, 1/2 стакан агшаасан будаа эсвэл гоймон 1 English muffin 1 порцтой тэнцэнэ.

Хүнсний ногоо 
(Vegetables): өдөрт 4-5 порц
Хүнсний ногоонууд A, C витамин, фоликсийн хүчил, төмөр, магнезиумаар баялаг байдаг. Өдөр бүр хамгийн багадаа 2 порц навчлаг ногоон ургамал (бууцай, Swiss chard, kalepurslaneсалат навчнууд г.м) хүнсэндээ хэрэглэж байвал сайн. Учир нь навчлаг ногоон ургамалууд тослог багатай, нэг калорид оногдог уураг өндөртэй, төмөр, кальц, файбер (fiber) өндөртэй 1 стакан болгосон эсвэл түүхий навчлаг ногоо, 3/4 стакан ногооны шүүс, 1/2 стакан хэрчээд болгосон эсвэл түүхий ногоо 1 порцтой тэнцэнэ.

Жимс (Fruit): өдөрт 3-4 порц
Жимснүүд витамин A болон C, кали (potassium), файберээр (fiber) баялаг байдаг. Боломжтой бол лаазалсан хөлдөөсөн бус шинэхэн жимс болон шинэхэн жимсний шүүс сонгон хэрэглэж байвал сайн. С витаминаар баялаг хүччиллэг жимс (нимбэг, бирсүүт жүрж г.м), гуа (melon), berries ахиухан хэрэглэвэл сайн. 1 ш дунд зэргийн бүхэл жимс (гадил, алим, жүрж г.м), 1/2 стакан хэрчээд хөлдөөсөн, лаазалсан жимс, 3/4 стакан жимсний шүүс 1 порцтой тэнцэнэ.

Сүү, тараг, бяслаг (Milk, Yogurt, And Cheese): өдөрт 3 порц
Сүү, сүүн бүтээгдэхүүн уураг, кальц, фосфорыг агуулдаг бөгөөд тослог багатай сүү сүүн бүтээгдхүүн тослотой бүтээгдэхүүнтэй тэнцүү хэмжээний кальц болон уураг агуулдаг мөртлөө тослог багатай (таргалуулдаггүй) байдаг тул тослог багатай бүтээгдэхүүн сонгож хэрэглэвэл сайн. 1 стакан сүү эсвэл тараг, 40 гр натурал бяслаг (Бяслагтай жорууд болон зарим нэг бяслагны жор энд), 6 processed бяслаг 1 порцтой тэнцэнэ.
Мах, тахиа, загас, хатаасан буурцаг, өндөгсамар (Meat, Poultry, Fish, Dry Beans, Eggs, And Nuts): өдөрт 3 порц
Энэ бүлэгт хамрагдах хүнснүүд B витамин, цайр, төмөр, уургаар баялаг байдаг. 60-90 гр болгосон мах, тахиа, загас (гахай, тахиа, үхэр, загасны махтй жорууд энд), 1/2 стакан болгосон буурцаг (буурцагтай жорууд энд), 1 ш өндөг, 2 амны халбага газрын самарны нухаш 1 порцтой тэнцэнэ. Жирэмсэний үед хэт таргалахгүйн тулд өөх тос багатай мах сонгож хэрэглэх нь зүйтэй.

Өөх, тос, амттан (Fats, Oils, And Sweets): бага хэмжээгээр
Эдгээр нь ихэнхдээ дан калори (тэжээллэг чанар багатай эсвэл ер үгүй) байдаг тул бага хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Энэ багт масло, маргарин, салатны соуснууд, элдэв тоснууд болон амттангууд орно.

Wednesday, March 20, 2013

Зарлал

2013.03.21-ний өдөр эрдэм шинжилгээний бага хурал зохиогдох тул та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.