Sunday, March 24, 2013

Ус чандмань эрдэнэ


Ус гэж юу вэ, ус таны амьдралд ямар ач холбогдолтой вэ
Description: Ус гэж юу вэ, ус таны амьдралд ямар ач холбогдолтой вэ
Усны бүтэц маш энгийн 1 атом хүчилтөрөгч, 2 атом устөрөгчийн молекул юм л даа. Гэхдээ усны молекул нь нэг талаас хүчилтөрөгчийн, нөгөө талаас устөрөгчийн гэсэн төгсгөлтэй учраас эсрэг тэсрэг цэнэглэгдсэн хоёр туйлтай байдаг.

Үүнийг идэвхт диполь гэдэг ба молекулуудын хооронд бат бэх холбоос үүснэ. Энэ холбоосыг эвдэхэд ихээхэн энерги шаарддаг. Усны ер бусын олон шинж чанарыг түүний бүтцийн онцлогоор тайлбарладаг.

Сүүлийн үед ус бол мэдээллийн хамгийн гол тээгч бөгөөд мэдээлэл дамжуулах үүрэгтэй болохыг эрдэмтэд дахин батлав. Усны бүтэц нь ой санамжтай байдаг. Энэхүү гайхалтай чадварын ачаар ус нь өөртөө гэрэл, хүний санаа бодол болон хүрээлэн буй орчны мэдээллийг шингээж, хадгалж, харьцах боломж олгодог байна.

Японы эрдэмтэн Эмото Масару орчны нөлөөллөөр усны молекулын бүтэц хэрхэн өөрчлөгдсөн тухай судалгаа хийж үр дүнг фото зургаар баталгаажуулсан байдаг. Жишээлбэл бохир ус нь эвдэрсэн байдаг бол, өндөр уулын болон горхины ус нь маш гайхамшигтай геометр бүтэцтэй болдог. Харин ус нь сонгодог хөгжим, “хайр" гэсэн үгийн нөлөөгөөр маш сайхан бүтэцтэй болсон байдаг.

Бас нэг жишээ бол Энэтхэгийн Ганга мөрөн нь гадаад байдлаараа бохирдолтой мэт харагддаг ч дэлхий дээр хамгийн хүчирхэг эерэг эрчим хүчийг тээж явдаг бол харин Европ дахь олон олон цэвэр тунгалаг гол горхинууд нь эрчим хүчний тал дээрээ туйлын үхмэл байдаг онцлогтой.

Бидний уураг тархины 85 хувь ус байдаг болохоор түүний ачаар бид бодож, сэтгэж мэдээллийг хадгалж чаддаг юм. Хүний биеийн 70 хувь нь ус байдаг. Ууж байгаа уснаас хүний эрүүл мэнд, гоо сайхан байдал хамаардаг гэдгийг бид төдийлөн сайн мэддэггүй. Тодруулж хэлбэл ууж байгаа усны чанараас бидний эрүүл мэнд шууд хамаардаг.

Усаар дамжиж бид өвчлөлийнхөө 90 хувийг авдаг байх жишээтэй. Эндээс ус хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой болохыг хялбархан мэдэж болох юм. Хэрэв та сайн сайхан зүйлийн талаар бодож сэтгэж байвал таны хэрэглэж буй шингэний бүтэц таныг эмчлэх хэмжээнд хүртэл өөрчлөгддөг тухай Оросын эрдэмтэн Зенин гэдэг хүн өгүүлсэн байдаг.

Хүн усыг зөвхөн уудаггүй, хоол хийхэд, ундаа, цай бэлтгэхэд, усанд орох гэх мэт олон талаар хэрэглэгддэг учраас хүний эрүүл мэндэд нөлөөлдөг. Ганц жишээ дурдахад хүнд ус дутагдаж байгаагийн анхны шинж тэмдэг нүүрэнд үрчлээ үүсэж илэрдэг, иймээс үүнийг гоо сайхны бүтээгдэхүүнээр тогтоох аргагүй, хэрэгцээтэй усаа ууж сурах л хэрэгтэй юм. Үүнтэй адил эх дэлхий маань ч усаар дутагдах явдал байнга тохиолддог. Ялангуяа говь нутагт бороо хур багатай зуны улиралд газрын хөрс, ургамалд ус дутагдаж ангасан, хагарсан дүр зураг элбэг байдаг даа.

Та бид усны талаар хэдий чинээ мэдлэгтэй байна, тэр хэмжээгээр эрүүл мэндээ хамгаалдаг учиртайг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Иймээс бид өдөр тутам амьд, сулхан шүлтлэг 1,5-2л ус уугаад сурчихвал эрүүл зөв амьдрах боломжийг бүрдүүллээ гэсэн үг шүү.

Аливаа хүн биеийн жиндээ зохицуулж уc хэрэглэх ба 1 кг жинд 30 мл ус ногдохоор тооцох хэрэгтэй.

Ер нь усыг хуванцар саванд биш шилэн саванд хадгалах нь хамгийн зохистой байдаг. Ус нь түгээмэл чанартай уусгагч бөгөөд харьцаж байгаа ямар нэгэн зүйлийг уусгадаг. Хэрэв ус хуванцар саванд хадгалагдаж байгаа бол хуванцартай ямар нэгэн химийн урвалд ордог байна. Хэрэв ус шилэн саванд хадгалагдаж байвал амт сайтай, тунгалаг харагдах ба таны биед ач тустай болохыг эрхэм уншигч та анхаарна биз ээ.

Бидний оршин байгаа дэлхийн байгалийн нөхөн үйлдвэрлэлийн бүх үйл явц усны оролцоотой явагддаг болохыг та бид байнга санаж, мэдэрч байх нь эх дэлхийгээ өөрсдийгөө хамгаалж байгаа юм шүү.

Техникийн ухааны доктор Д.Батмөнх 

No comments:

Post a Comment