Thursday, December 12, 2013

Сувилагч III дамжааны оюутнуудаас 1-р улиралд авах “Эхийн сувилахуй-1,2” хичээлийн ам шалгалтын асуулт


1.    НҮЭМ-ийн судлах зүйл, хөгжлийн товч түүх
2.    Ààðöàã  ÿñ ò¿¿íèé á¿òýö îíöëîã
3.    Аарцгийн гадна хэмжээнүүд, түүнийг хэмжих арга техник
4.    Эм бэлэг эрхтний анатоми, физиологи.
5.    Сарын тэмдгийн мөчлөг
6.    Эмэгтэйн амьдралын үе шатууд
7.    Жирэмсэн эмэгтэйн бие махбодид гарах өөрчлөлт
8.    Óðãèéí òîëãîé òºðëºãèéí îáúåêò áîëîõ íü,  óðãèéí òîëãîéí õýìæýýñ¿¿ä  çààäàñ,  çóëàéí òóõàé
9.    ¯ð òîãòîõ, ¿ð õºâðºëèéí õºãæèë
10. Жирэмсний оношлогоо
11. Жирэмсэн эмэгтэйд эх барихын гадуур үзлэг хийх
12. Жирэмсэн эмэгтэйг тэмтрэх аргаар үзэж шинжлэх
13. Хэвийн явцтай жирэмсний хяналт, зорилго, зөвлөгөө
14. Өртөмтгий жирэмсний хяналт, зорилго, зөвлөгөө
15. Эх барих эмэгтэйчүүдийн практикт хэрэглэдэг багажуудыг зориулалтаар нь нэрлэх, бэлдэх, багаж ариутгах тухай
16. Төрлөгийн 1-р үе, 1-р үеийг хянах,Партограмм
17. Төрлөгийн 2-р үе, эхийг төрөлтөнд бэлтгэх, сувилгаа, Төрөлтийн 3-р үеийг удирдах стандарт, сувилгаа
18. Нярайд анхны тусламж үзүүлэх, Нярайг Апгараар үнэлэх, өлгийдөх.
19. Èõýñ õ¿é øàëãàõ àðãà òåõíèê
20. Төрсний дараа эхийн бие махбодид гарах өөрчлөлт, сувилгаа, зөвлөгөө, Ангир уураг
21. Гүйцэд  нярайд хийгдэх сувилгаа.
22. Дутуу нярайд хийгдэх сувилгаа.
23. Жирэмсний эрт үеийн цус алдалтууд, зулбалтын тухай, шалтгаан, ангилал, гарч болох хүндрэлүүд, эмчилгээ сувилгаа.
24. Жирэмсний эрт үеийн цус алдалтууд, умайн гаднах жирэмслэлтийн тухай, шалтгаан, ангилал, гарч болох хүндрэлүүд, эмчилгээ сувилгаа.
25. Жирэмсний тээлтийн эмгэг дутуу төрөлт, шалтгаан, гарч болох хүндрэлүүд, авах арга хэмжээ,сувилгаа
26. Жирэмсний тээлтийн эмгэг, илүү тээлт, шалтгаан, авах арга хэмжээ, гарч болох хүндрэлүүд, сувилгаа
27.  Ихэс түрүүлэлт, шалтгаан, ангилал, гарч болох хүндрэл, авах арга хэмжээ
28.  Ихэс хугацаанаасаа эрт ховхрох, шалтгаан, ангилал, гарч болох хүндрэл, авах арга хэмжээ
29. Жирэмсний гестоз, шалтгаан, эрт үеийн гестоз, ангилал, арга хэмжээ, асаргаа, сувилгаа, зөвлөгөө
30. Преэклампсия /манас таталтын урьдал үе/, илрэх шинж тэмдэг, үзүүлэх стандарт тусламж,  сувилгаа
31. Эклампсия /манас таталт/, илрэх шинж тэмдэг, үзүүлэх стандарт тусламж, сувилгаа.

32. Аарцаг түрүүлэлт шалтгаан, ангилал, илрэх шинж тэмдэг, гарч болох хүндрэл, сувилгаа

Thursday, December 5, 2013

Ой санамжаа сайжруулах 10 арга

Ой санамжийг “мэдрэхүйн”, “богино хугацааны”, “урт хугацааны” гэж гурав ангилсан Фиелдинг “Ой санамжаа сайжруулах 10 аргыг” тодорхойлж байна:

  1. Ой санамжаа яаж ажилладгийг мэд. Ой санамжаа хэрхэн ажилладгийг мэдэх нь сайжруулах арга замыг олоход тань тусална. Ой ухааны ажиллахтай холбоотой хүчин зүйлс нь: ой санамж, мэдээллийг буулгах, нэгтгэх, хураах болон хадгалах явц юм. Хүн амьдрах хугацаандаа тохиолдсон зүйл, өөрөө хүссэн зүйлээ санаатайгаар сурдаг. Шинэ мэдээлэл мэдрэхүйн ойноос богино хугацааны ой санамжинд шилжин дурсамж болж үлдэнэ. Тиймээс бид ерөнхий болон хувийн мэдээллийн арга байдаг гэж хэлж болно. Арга замаа хэрэгжүүлэхийн тулд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.
  2. Ой санамжийг тань сэргэг байлгах хэрэгслүүд бий болго.Ой санамжаа хадгалах, хөгжүүлэхийн тулд дараах зүйлсийг хийж болно. Мэдрэхүйгээр ялган салгах, оюун санаандаа төсөөлөх, үг болон зурвас, уялдаа холбоог нь тогтоох, ангилах, давтах, дасгалжих, хэсэг болгон хуваах, ой санамжид тус бологч хүчин зүйлүүдийг сануулагч болгож хэрэглэх.
  3. Өөрийгөө дэмжих, идэвхтэй бай. Ой санамж хөгжих эсэх нь дэмжиж өөдрөг байхаас шалтгаалдаг. Хүнийг дэмжиж урам хайрлахад хийж буй зүйл нь дурсамж болон үлдэг гэж анхаарлаа төвлөрүүлдэг. Түүнээс гадна хүнийг дэмжиж урамшуулахад тэд өмнөө зорилго тавин ажилладаг байна.
  4. Амьдралын сайхныг амсаж, хүнийхээ хувьд хөгж. Таны төрөлхийн өдөөгч болох цэнгэх, ойлгох, баяжуулах, бусадтай харилцаа тогтоох зэрэг нь ой санамжийг тань дэмжин урамшуулагч болж болох юм. Амьдралаас таашаал авахаар шийдэх нь чухал. Гэвч үүний тулд ямар ч бэрхшээлийг давж, цааш явах хэрэгтэй юм.
  5. Өөртөө байгаа зүйлдээ төвлөрөх чадвараа хөгжүүл. Ой санамжинд анхаарал чухал байдаг. Анхаарлаа төвлөрүүлэх нь зарим зүйлээ хүссэн хугацаагаараа ой санаандаа хадгалахад нь тусална. Таны эргэн тойрон анхаарал татах элдэв зүйлээр хүрээлэгдсэн байдаг бөгөөд таны доторх анхаарууштай мэдрэмж, бодол санаа, мэдрэхүйтэй сөргөлдөж мэдэх юм. Гадаад, дотоод хүчин зүйлээс болж анхаарал сарниж, өөр тийш чиглэдэг.
  6. Сурах болон амьдрах хэлбэрээ зохион байгуул. Ой санамж ер нь цэгцтэй байдаг. Ямар ч зүйлийг, хүмүүсийг, мэдээллийг эмх цэгцтэй хадгалдаг учир та ч бас эмх замбараатай санадаг. Тийм учраас та өөртөө хамаатай зүйлийг илүү хялбар санадаг. Цэгцтэй байх, эмх замбараатай байрлуулахад ч бас энэ чадвар шаардлагатай юм.
  7. Эрүүл мэндээ анхаар. 30 нас хүрээд тархи, мэдрэлийн систем зэрэг биеийн бүх эрхтэнд өөрчлөлт гардаг. Мөн янз бүрийн өвчин, таагүй байдал нь ой санамжинд сөргөөр нөлөөлдөг. Эрүүл мэндээ хамгаалахын тулд төлөвлөгөө гаргах нь чухал. Үүнд чанартай хооллох, дасгал хийх, хортой бодисыг аль болох багасгах, эмчид тогтмол үзүүлэх зэрэг багтдаг. Оюун санаагаа идэвхжүүлэх, өөрийн дадсан ажлаас өөр салбараар оролдох, тодорхойлох зэрэг нь биед дасгал сайн байдаг шиг тархи болон мэдрэлийн системд ч ашигтай юм. Зарим зүйлийг сургуульд заадаггүй. Таны үнэн сэтгэлээсээ дурлаж хийдэг ажил тань ой санамжийг тань идэвхжүүлж хөгжүүлнэ гэсэн үг юм.
  8. Сэтгэлийн дарамт, ядаргаагаа тайлагтун. Сэтгэл санааны байдал, мэдрэмжүүд нь ой санамжинд сөргөөр нөлөөлдөг. Тэдгээр зүйлс нь сэтгэлд хоногшин үлдэж, бусад юмаа санахад саад болдог байна. Хүчтэй сэтгэгдэл нь эргэн тойрондоо болж байгаа зүйлст анхаарлаа төвлөрүүлж чадахгүйд хүргэнэ. Айдас, сандрал, уур уцаар зэргийн дараа хүн дарамтанд ордог түүнээс гарах сайн арга зам олох хэрэгтэй байдаг. Ийм чадварыг дараах аргаар бий болгож болно:
    • Өөрийгөө эзэмдэж сурах
    • Тайван байх, бясалгал хийх, залбирах
    • Дасгал хийх
    • Сэтгэлийн хямрал, ядаргаанд орвол ямар муу үр дагавартай болохыг урьдчилан мэдэх
    • Нийгмийн дэмжлэг
    • Хямралыг дагалдан бий болдог энергийг гаргах арга замууд
  9. Хөгширч байгаагаа хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тэмц. Бид хөгшрөх тухай болон тэр үеийг хэрхэн даван туулах тухай боддог байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг сайн санаж байгаа нь зөвхөн настай холбоотой биш. Идэвхтэй байх тэмүүлэл, анхаарлаа төвлөрүүлэх чадвар, хэр зэрэг нягт нямбай байх, хэр эрүүл байхтай шууд холбоотой байдаг. Мөн хөгшрөхтэй холбоотой мэдрэмжүүд ч нөлөөлдөг. Сайн сонсох, харах нь сайн санахад чухал. Хөгшрөхөд энэ хоёр хоёулаа мууддаг тул нэг бол эмчлүүлэх эсвэл нөхөн суулгах хэрэгтэй болно. Төв мэдрэлийн систем удааширснаар анхаарал амархан сарнидаг болж, мэдээллийг хагас дутуу хүлээн авах зэрэг нь нас ахих тусам ихэсдэг. Бид үүнийг амьдралын бодит байдал болохыг нь ойлгон хүлээн авч, өөрийн хүч чадлыг дайчлан, анхаарлаа төвлөрүүлэн, бодож сэтгэн, анхааралтай ажиглаж, өөр бусад аргыг ашигласнаар зохицуулж чадна.
Ой санамжаа хөгжүүлэх аргыг турших үедээ өөрөө өөртөө багш бол. Та өөрийгөө хүмүүжүүлж, дэмжиж, урагш явахад 3 чухал зүйл шаардлагатай. Зөвшөөрөх, хамгаалах, хүч чадал. Эцэст нь та өөрийн байдал, амьдралынхаа талбарт ой санамжаа сайжруулах өөрчлөлтийг хийнэ. Та үүнийгээ эрчимжүүл. Таны хувьд ой санамжаа сайжруулах арга барилын чухам аль нь үр дүнтэй, ашигтай болохыг тодорхойлж, ой ухаандаа хоосон орон зай үлдээхээс сэргийлж чадвал амжилтанд хүрэхэд тань нэмэр болно. Та энэхүү өөрчлөлтийг хийхээр оролдоход танд туршлага сууна.

Sunday, December 1, 2013

ЭБ-II дамжааны оюутнуудаас “Эсэн мэнд амаржихуй-1” хичээлээр шалгалт авах асуулт

Онолын асуулт
1.    НҮЭМ-ийн шинжлэх ухааны судлах зүйл, хөгжлийн товч түүх
2.    Монгол улсад НҮЭМ-ийн тусламж хөгжлийн түүх
3.    НҮЭМ-ийн тусламж үзүүлдэг байгууллагууд, төрөх тасаг, ЭЗӨГазрын зохион байгуулалт
4.    Эмнэлгийн багаж, материалыг ариутгалд өгөх, хүлээн авах журам
5.    Гадна бэлэг эрхтний анатоми, физиологийн онцлог, нэршил
6.    Дотор бэлэг эрхтний анатоми, физиологийн онцлог, нэршил
7.    Эмэгтэйн амьдралын үе шатууд, онцлог
8.    Биений юмны мөчлөг, өндгөвч болон умайд явагдах мөчлөгт процесс
9.    Үр тогтолт, үр хөврөлийн бүрхэвч, ихэс, ургийн шингэн, хүйний үүсэл, ач холбогдол
10. Үр хөврөлийн үүсэл, хөгжил, сар тутмын өсөлт, дутуу ба гүйцэд нярайн онцлог
11. Ургийн толгойг судлахын ач холбогдол, ургийн толгойн хэмжээс, зулай, заадас
12. Аарцаг ясны бүтэц, судлахын ач холбогдол, эмэгтэй эрэгтэй аарцгийн ялгаа, аарцгийн хазайлтын өнцөг
13. Жирэмсэн эмэгтэйн бие махбод, эрхтэн тогтолцоонд гарах физиологийн өөрчлөлтүүд
14. Жирэмснийг эрт ба хожуу хугацаанд оношлох аргууд
15. Жирэмсэн үед илрэх аюултай шинж тэмдгүүд, жирэмсэн үеийн хооллолт, хувцаслалт, зөвлөгөө өгөх
16. Хэвийн жирэмсний хяналт, үзлэг, шинжилгээ, зөвлөгөө
17. Өртөмтгий жирэмсний хяналт, үзлэг, шинжилгээ, зөвлөгөө
18. Эх барихын дотуур үзлэг хийх, умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдсэнг үнэлэх
  Гардан
1.    Гар ариутгах, угаах арга техник, бээлий өмсөх, тайлах
2.    Их аарцгийг хэмжих арга, хэмжээнүүдийн ач холбогдол
3.    Үтрээнээс наац авч шинжлэх, үтрээний цэвэршилтийн зэргүүд
4.    Умай дахь ургийн байрлал, байдал, түрүүлэлт, нуруулалт, янз, нэршил үзэж тогтоох арга
5.    Леопельдийн 4 барилаар хэвлийг тэмтрэх арга, ач холбогдол
6.    Эх барих, эмэгтэйчүүдийн практикт хэрэглэгддэг багажууд, зориулалт, нэршил
7.    Солилцох хуудас бичих арга, ач холбогдол
8.    Эх барихын гадуур үзлэг хийх арга барил, ач холбогдол
9.    Эх барихын дотуур үзлэг хийх заалт, арга техник, тодорхойлох зүйлс, ач холбогдол
10. Бага аарцгийн хавтгай түүний хэмжээнүүд
11. Жирэмсэн эмэгтэйг үзэж шинжлэх арга, асуумж ба бодит, тусгайлсан үзлэгийн аргууд
12. Ургийн жин, урт олох арга ач холбогдол, ангилал
13. Эх барихын мэргэжлийн онцлог харьцаа, хандлага, хувцаслалт
14. Жирэмсэн эмэгтэйд хийгдэх шинжилгээ, хэвийн үзүүлэлт ач холбогдлыг бичнэ үү?
15. Ургийн толгойн нэршлүүд, хэмжээсүүд
16. Жирэмсэн эмэгтэйд эх барихын тусгайлсан үзлэгээр үзэх аргууд
17. Эмнэлгийн хог хаягдлыг ангилах, устгах
18. Аарцгийг хэмжих арга техник, нэршил

Боловсруулсан багш: Ө.Сарангэрэл

                                  Х.Мөнхчулуун