Monday, April 1, 2013

Жирэмсэн үеийн дасгалууд


Жирэмсэн үеийн амьсгалын дасгал
Төрөхөөс өмнө зайлшгүй сурах ёстой зүйлийн нэг бол зөв амьсгалж сурах явдал юм. Төрөлтийн үед олон төрлөөр амьсгалах шаардлага гардаг. Жишээлбэл: тайвширч амрах, биеэ хянаж өвдөлтийг зохицуулах, эрч хүчээ сэлбэх, өөрийгөө айдасаас хамгаалах зэрэгт амьсгалах дасгал нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ үед хэрхэн амьсгалахаа сурчихсан тохиолдолд өөртөө итгэлтэй урам зоригтой болсноо мэдрэх болно.
Төрөлтийн үеийн амьсгалыг үндсэн 3 бүлэгт хувааж үзнэ.
  • -Гүн амьсгал авах
Амьсгалаа авахдаа уушигныхаа доод хэсгийг агаараар дүүргэж, хамгийн доод хавирга гадагшаа болон дотогшоо тэлэгдэж байгааг мэдрэнэ. Энэ үед мөрөө доош унжуулж суллаж өгнө.
  • -Өнгөц амьсгал авах
Энэ нь уушигныхаа зөвхөн дээд хэсгээр нь амьсгалах дасгал юм. Энэ үед таны мөр амьсгалыг дагаж дээш доош болж байх ёстойг анхаараарай. Мөн хэн нэгний алгыг мөрөн дээрээ тавиулж амьсгалын хөдөлгөөнөө ажиглуулж болно. Таны амьсгал хурдан, богинохон байх ёстой. Агаар таны хоолойгоор орж гарч байгааг мэдрэнэ. Дунджаар 10 өнгөц амьсгалын дараа танд нэг гүн амьсгал авах шаардлагатай. Энэ амьсгал нь умайн агшилтын оргил үед хэрэгтэй байдаг.
  • -Тун өнгөц амьсгалах арга
Энэ арга нь дотор бачуурч амьсгал давчдах үед хамгийн сайн арга юм. Маш өнгөц хурдан хурдан амьсгалана. Уухил уухил, үлээ гэсэн заавраар амьсгалах ёстой. Та ингэж хурдан, богино, өнгөц амьсгалахад өрц агшиж, сулрах ба ингэснээр таныг хүч тэнхээгээ алдахаас урьдчилан сэргийлнэ.
Жирэмсэн үед хийх боломжтой иллэгүүд
Жирэмсэн хүнд тав тухтай тайван байх нь юу юунаас илүү хэрэгтэй зүйлсийн нэг юм. Иллэг хийх нь таныг амрааж, тайвшруулах болно. Энэхүү дасгалыг та нөхрөөрөө хийлгээрэй.
  • -Хөлийн  улны иллэг
Нөхөр тань эрхий хуруугаараа хөлийн өсгий болон улны эргэн тойронд дарна. Ингэснээр хөлийн өсгийд байх мэдрэлийн цэгийг цочроож тайвшруулж амраах үйл ажиллагааг явуулдаг.

-Хөмсөг духанд иллэг хийх Хурууныхаа өндгөөр дотроос нь гадагшаа чиглүүлэн иллэг хийнэ.
  • -Нурууны иллэг
Ууц нуруу, голын ясан дээгүүр гарынхаа алгаар бага зэргийн даралттайгаар дарна. Мөн тойруулах хөдөлгөөнөөр нурууг илнэ. Үүний дараа өгзөг гуя руу доош нь үргэлжлүүлэн илнэ.

Жирэмсэн үед хэвтэж, суух, унтахад тохиромжтой байрлалууд
  • -Доошоо харж хэвтэх
Нэг хөлөө нөгөө хөлийнхөө дээр тавьж хажуу тал руугаа харж хэвтэнэ. Ингэж хэвтэхдээ доороо дэр болон зөөлөн дэвсгэр ивэх нь танд улам тухтай байх болно. Хэрвээ хажуугаар харж хэвтэж чадахгүй байвал дараах байрлалаар хэвтэхэд илүү тохиромжтой.
  • -Нуруугаа амраах байрлал
Нуруу хөшиж чилэх үед хөл болон толгойдоо дэр ивэн дээш харан хэвтэхэд тохиромжтой.
  • -Хөлөө дээш өргөх
Дээшээ харж хэвтээд хоёр хөлөө хана луу өргөж тавина. Энэ нь хөл чилэх, бадайрах, хөлийн судас өргөсөхөөс урьдчилан сэргийлнэ.
  • -Хөлөө тэгшилж суух
Энэ нь нурууны булчинд сайн нөлөөтэй бөгөөд нуруугаар чилж өвддөг бол дэр ивэж суух хэрэгтэй. Хоёр хөлөө ургаш бөгснийхөө харалдаа байрлуулж хоёр хөлөө сандал дээр тавина.  Ялангуяа машин жолоодох, ажил дээрээ байхдаа энэ байрлалаа суух нь танд тохиромжтой.
  • -Завилж суух
Нуруугаа тэгшлэн завилж суух нь төрөх үед хөлийн булчинг дасгаж чангалж өгдөгөөрөө сайн талтай юм.


  • -Хөлөө дэлгэж суух
Хоёр хөлөө тэгшлэн дэлгэж сууна. Энэ нь цавь, нуруу, дотор эрхтэнд сайн нөлөөтэй ба ингэж суухдаа аль болох мөрөө тэгшхэн байлгах нь чуха юм.

No comments:

Post a Comment