Wednesday, October 30, 2013

Таргалалтын тухай

Бидний биеийн жин  гадаад  болон дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр   байнга хувьсан өөрчлөгдөж байдаг билээ. Хэвийн үедээ бие махбод хоол тэжээлээр  энерги авч түүнийгээ зохих хэмжээгээр шатааж хэвийн балансаа барьж байдаг. Гэтэл гаднаас орж байгаа болон зарцуулж байгаа энергийн хоорондох зөрөө үүссэнээс таргалалт үүснэ.
     Хүний биемахбодод өөхөн хуримтлал 20%иас хэтэрвэл эрүүл мэндэд аюул учруулдаг. Өөхөн хуримтлал хүний биед жигдхэн ба хэсэг хэсэг газар  хуримтлагдаж болдог. Энэ нь өөрөөр хэлбэл эр эм хүмүүсийн өөхөн хэсэг хуримтлагдах газар өөр өөр гэсэн үг. Алим болон лийр хэлбэрийн таргалалт байна.Алим хэлбэрийн таргалалтын үед өөхөн хуримтлал хэвлийгээр ялангуяа хэвлийн доод талаар их хуримтлагддаг. Лийр хэлбэрийн таргалалтын үед өөхөн хуримтлал өгзөг болон гуя хэсгээр  их байна.Бэлхүүсний тойргийн хэвийн хэмжээг дараах хүснэгтээс харж болно.
        
Хүйс
Хэвийн жинтэй
Илүүдэл жинтэй
Таргалалт
Эр
94 см –с ихгүй
94-102см
102 ба их
Эм
80см-с ихгүй
80-88см
88 ба их

     Хэвийн үедээ эрэгтэй хүмүүсийн өөхөн хуримтлал биеийн жингийн 12-20 % , эмэгтэй хүмүүсийнх 20-30% -г эзэлж байх байх ёстой.Харин  эрэгтэй хүмүүст 21-25%, эмэгтэй хүмүүст 31-33% ба үүнээс ихсэхэд таргалалт гэж үздэг байна.
    Насанд хүрэгсдийн дунд илүүдэл жин, таргалалт ихэссэн нь хүнс, хоолны зохисгүй хэрэглээ ба хөдөлгөөний хомсдолтой  холбоотой. Таргалалт нь бүх насны хүмүүст тохиолдож байна.
  
 Та хэрхэн биеийн жингийн илүүдэлтэй байгаагаа мэдэхийн тулд дараах томьёог ашиглан мэдэх боломжтой.
          Биеийн жингийн индекс:  кг/м2
Жишээ нь:  70 кг жинтэй 160 см өндөртэй хүн байхад 70/2.56  /1.6*1.6/ =27.3 байна.
                   Өөрөөр хэлбэл илүүдэл жинтэй гэсэн үг юм.
ДЭМБ аас гаргасан биеийн жингийн индексээр таргалалтыг тодорхойлсон байдал:
18.4 ба үүнээс бага
Тураал
18.5-24.9
Хэвийн
25-29.9
Илүүдэл жинтэй
30-34.9
Таргалалтын 1-р зэрэг
35-39.9
Таргалалтын 2-р зэрэг
40 ба түүнээс дээш
Хэт таргалалт буюу 3-р зэрэг

Дараах дасгалыг тогтмол хийснээр таргалалтаас сэргийлж болно.


Таргалалтын 1 зэргийн үед хийх дасгал:
1.    Бэлтгэх байдал: 2 гартаа гантель барьж хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно. Аль болох хурдан темптэйгээр 2 гарыг зэрэг өргөж буулгана.
2.    Бэлтгэх байдал: Ижил 2 гарыг зэрэг алдалж буулгана.
3.    Бэлтгэх байдал. Ижил 2 гарыг  алдалж мөрний үеэр эргүүлнэ.
4.    Бэлтгэх байдал: Гантелèа барьсан чигээрээ номхон зогсоно. 2 гараа урагш дээш болгож хагас сууж босно.
5.    Бэлтгэх байдал: Гантелüгүй зогсоно 2 гарыг алдалж буулгана. Энэ үедээ зөөлөн үсэрч өгнө 2 гар алдлах үед 2 хөлийг салгаж үсэрнэ.
6.    Бэлтгэх байдал: Ижил 1 гэхэд гараа алдалж, 2 гэхэд гараа дээш өргөж, 3 гэхэд гараа мөрөндөө авч, 4 гэхэд гарыг урагш болгож, 5 гэхэд хагас сууж, 6 гэхэд гараа ташаандаа авч босож зогсоно. Дасгалын дунд амрах завсар гаргалгүй хурдан тоонд тохируулан үргэлжлүүлэн хийнэ.
7.    Бэлтгэх байдал: Гараа биеийн дагуу унжуулж зогсоно.1 гэхэд 2 гараа дээш алдалж 1 хөлиéг  ар тийш тавьж нуруугаар хотойж гэдийнэ. 2 гэхэд урагш бөхийж гарыг хөлний өлмийд хүргэнэ 3 гэхэд босож гэдийх маягаар хийнэ. Бөхийх үед ар тийш болсон хөлийг нөгөө хөлтэй зэрэгцүүлж тавина
8.    Бэлтгэх байдал: Ãарыг биеийн дагуу авч хэâтэнэ 1 гарыг урагш дээш өргөж нөгөө хөлийг гартай зэрэг өргөж буулгах дасгалыг ээлжлэн хийнэ.
9.    Бэлтгэх байдал: õî¸ð гарын тусламжгүйгээр цээжний хэсгийг өндийлгөж буцаж байрандаа орно.
10. Бэлòгэх байдал: Доошоо харж 2 гарыг сарвуугаар нийлүүлж       эрүүний дор тавьж хэвтэнэ 1 гэхэд 1 гарыг урагш дээш, эсрэг талын   хөлийг дээш нь эгц өргөж гэдийж нуруугаар хотойно 2 гэхэд буцаж бэлтгэх    байдалд орно.  2 гар хөлд ээлжлэн хийнэ.
11. Бэлтгэх байдал : 2 гарыг 2 хөлтэй зэрэг дээш өргөж хэвлий дээр тогтон буцаж бэлтгэх байдалд орно.
12. Бэлтгэх байдал: Дээш харж 2 гарыг биеийн дагуу авч хэвтэнэ. 2      гарыг урагш дээш болгож хагас өндийж суугаад буцаж бэлтгэх байдалд орно. Гараар тусламж авч юм барихгүй.
13. Бэлтгэх байдал : Äýýðõèéí àäèë 1 хөлийг  30 градус орчим өргөж  буцаж бэлтгэх байдалд орно. 2  хөлд ээлжлэн хийнэ.
14. Бэлтгэх байдал: Äýýðõèéí àäèë 2 хөлийг дээрхийн ижил өргөж 30 градус орчим  түвшинд барина.
15. Бэлтгэх байдал: Äýýðõèéí àäèë 2 хөлийн хооронд бөмбөг хавчуулж 2 гартаа гантель барьж хэвтэнэ 2 гар, 2 хөлийг дээш өргөж буцаж бэлтгэх байдалд орно. Бөмбөгөө хөлөөрөө сайн хавчиж унагахгүй өргөнө.
16. Бэлтгэх байдал: Номхон зогсоно. 2 гарыг алдалж хагас сууна. Суухдаа 2 өвдгийг салгаж холдуулаад буцаж бэлтгэх байдалд орно. Энэ үед 2 хөл нийлсэн салахгүй байна.
17. Дороо зөөлөн 2 гарыг алдалж 2 хөлийг холдуулан нийлүүлэх хөдөлгөөнтэй үсэрнэ.
18. Бэлтгэх байдал: Номхон зогсоно. 2 хөлийг өвдгөөр нугалж дээр өргөн дороо гүйнэ. Өвдгөө дээр өргөж гарыг сайн хаяж өгнө.
19.Дороо хурдан алхана.
20.Алхалтын хурдыг удаашруулж тайван алхана.
21.Амьсгалын дасгал, булчин сулруулах дасгал хийнэ.
"Багш Д.Оюун"







Sunday, October 27, 2013

Цөсөө угаах

Цөс угаах заалт
                  Цөсний хүүдийн үрэвсэл /цөсний хүүдий чулуугүй байх/
Цөсний хүүдийн хөдөлгөөний алдагдал
Цөсний өтгөрөлтэй байх
Цөс угаах арга:
Өвчтөн өглөө өлөн байна. 25-33%-ийн магнийн сульфат 100-150 мл бүлээн усанд найруулсан уусмалыг эсвэл ээдэмний бүлээн шар сүүг 1-1,5 л орчим ууна. /Шар сүүн дотроо магнийн сульфатаасаа бага зэрэг хийж уувал илүү сайн гардаг гэж үздэг/ Дараа нь 20-25 минут өрөөндөө алхсаны дараа хатуу орон дээр доош харж баруун хажуугаар хажуулдан хэвтэнэ. Цөсний хүүдий орчим бүлээн жин тавьж усыг хөрөнгүүт дахин бүлээн усаар сэлбэнэ. Ийм байдлаар нэг цаг орчим хэвтэнэ. Эхлээд доод замын хатуу тогтоцтой өтгөн, дараа нь хагас шингэн, сүүлдээ шингэнээр суулгана. Эцэстээ хар ногоон өнгөтэй зүйлээр суулгавал цөсний хүүдийг суллаж угаалаа гэж дүгнэнэ. Хэрэв гүйлгэлтээр хар ногоон өнгөтэй шингэн гараагүй бол дутуу угаасан гэсэн үг. Энэ аргаар цөсийг 2 сар орчимд 1 удаа угаахад болно. Цөс угаасны дараа хурц тостой хоол идэхгүй хөнгөн хооллож цөсөө амраах хэрэгтэй. Цөсний замын эмгэгтэй хүмүүс хуушуур, бууз, бялуу, мөөгтэй шөл, дотор мах, какао, кофе, шоколад, халуун ногоо, хийжүүлсэн ундаа зэргийг хориглоно. Өдөрт 1,5-2 литр бүлээн шингэн ууж 5-6 удаа хооллоно.
Өтгөн биш чихэртэй цай, нохойн хошуу, жимс ногооны шингэлсэн шүүс, эрдэслэг ус ууж болно. Сүү, ээдэм, гурвалжин будаа, жимс ногооны зүйл, гоймон, талх, загас тахиа, үхрийн махыг шарахгүйгээр хэрэглэх, шөлтэй хоол годуу хэрэглэхэд зохимжтой байдаг.
Цөсний ажиллагаанд халтай үе
Цөсөнд чулуу үүсэхэд эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн даавар, сэрэл хоёр нь ихээхэн нөлөөлдөг. Энэ үед тэдний хөдөлгөөний идэвх хоёр дахин буурна. Сарын тэмдэг ирэх, хөл хүндтнй болох, цэвэрших үед цөсний уутны цорго нарийсах нь байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн цөсний цорго есөн сарын турш агшиж нарийсдаг.
Цөс өвдөхөөс сэргийлж болно
*       Өдөрт 4-6 удаа бага багаар хооллох. Өглөө тухтай гүйцэд хооллож байх. Өдөр шөлтэй хоол заавал идэх
*       Оройдоо хөнгөн хоол заавал идэж занших. Спортоор хичээллэж, усанд сэлж, унтахын өмнө 30 минут хэртэй салхинд алхаж сурах
*       Хүнсэндээ сайтар анхаарч, өөх тостой хоол, хиам, утсан манхаас аль болох зайлсхийж шарсан хуурсан хоол хэрэглэхгүй байх
*       Чихэрлэг зүйлс, амттанаас татгалзах
*       Жимс ногоо, чихэргүй гурилан бүтээгдэхүүн ходоодны үйл ажиллагааг хэвийн болгож чулуу үүсэх аюулыг багасгана
*       Өөртөө элдэв эмчилгээ олж, ногоо өвс ургамлын ханд уух, бусдын зөвлөгөөг дагаж хэрэгтэй хэрэггүй эм уухгүй байх
*       Цөсний уутаа шалгуулж байх
*       Улаан дарс сайн байдаг гэсэн ойлголтыг таягдан хаях
*       Өдөр алим тогтмол идэж байх
*       Чанасан улаан манжин, лууванг хоолны цэсэндээ оруулах нь ашигтай гэдгийг санах
*       Илүүдэл жингээ хасахын тулд хоолоо сойх нь маш буруу арга болохыг ойлгох
*       Хоолны дэглэм барихдаа эмчээс зөвлөгөө авах
Цөс угаах заалт
*       Цөсний хүүдийн үрэвсэл /цөсний хүүдий чулуугүй байх/
*       Цөсний хүүдийн хөдөлгөөний алдагдал
*       Цөсний өтгөрөлтэй байх
Цөс угаах арга:
Өвчтөн өглөө өлөн байна. 25-33%-ийн магнийн сульфат 100-150 мл бүлээн усанд найруулсан уусмалыг эсвэл ээдэмний бүлээн шар сүүг 1-1,5 л орчим ууна. /Шар сүүн дотроо магнийн сульфатаасаа бага зэрэг хийж уувал илүү сайн гардаг гэж үздэг/ Дараа нь 20-25 минут өрөөндөө алхсаны дараа хатуу орон дээр доош харж баруун хажуугаар хажуулдан хэвтэнэ. Цөсний хүүдий орчим бүлээн жин тавьж усыг хөрөнгүүт дахин бүлээн усаар сэлбэнэ. Ийм байдлаар нэг цаг орчим хэвтэнэ. Эхлээд доод замын хатуу тогтоцтой өтгөн, дараа нь хагас шингэн, сүүлдээ шингэнээр суулгана. Эцэстээ хар ногоон өнгөтэй зүйлээр суулгавал цөсний хүүдийг суллаж угаалаа гэж дүгнэнэ. Хэрэв гүйлгэлтээр хар ногоон өнгөтэй шингэн гараагүй бол дутуу угаасан гэсэн үг. Энэ аргаар цөсийг 2 сар орчимд 1 удаа угаахад болно. Цөс угаасны дараа хурц тостой хоол идэхгүй хөнгөн хооллож цөсөө амраах хэрэгтэй. Цөсний замын эмгэгтэй хүмүүс хуушуур, бууз, бялуу, мөөгтэй шөл, дотор мах, какао, кофе, шоколад, халуун ногоо, хийжүүлсэн ундаа зэргийг хориглоно. Өдөот 1,5-2 литр бүлээн шингэн ууж 5-6 удаа хооллоно.
Өтгөн биш чихэртэй цай, нохойн хошуу, жимс ногооны шингэлсэн шүүс, эрдэслэг ус ууж болно. Сүү, ээдэм, гурвалжин будаа, жимс ногооны зүйл, гоймон, талх, загас тахиа, үхрийн махыг шарахгүйгээр хэрэглэх, шөлтэй хоол годуу хэрэглэхэд зохимжтой байдаг.


АУ-ийн их эмч Б.Даваажаргалын гэрийн нөхцөлд цөсөө хэрхэн угаах талаарх зөвлөгөөг сонирхууллаа. /Багш Д.Оюун/

Wednesday, October 23, 2013

Монгол Улсын тухай сонирхолтой 16 баримт

1.Газар нутгийн хэмжээгээр Азийн зургаа, дэлхийн 18 дахь том тусгаар улс 


2.Далайд гарцгүй хоёр дахь том улс.

3.Тусгаар орнуудаас нэг хүнд ногддог нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг.

4.Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Жилийн дундаж хэм нь цельсийн -1.3 хэм.

5.Монголын эзэнт гүрэн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн.

6.Монголын тэнгэр жилийн дунджаар 257 хоног нь цэлмэг байдаг.

7.Монголын говь дэлхийн тав дахь, Азийн хамгийн том цөл

8.Газар нутаг нь далайн төвшнөөс дунджаар 1580 метр өндөр. Дэлхийн хамгийн өндөрлөг орны нэг.

9.Монголын цэнгэг усны 70 хувийг эзэлдэг Хөвсгөл нуур дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг, Азийн хоёр дахь цэнгэг уст том нуур.

10.1991 онд байгуулагдсан Монголын хөрөнгийн бирж дэлхийн хамгийн жижиг бирж.

11.Хүн амын тоогоор дэлхийд 138-д ордог.

12.НҮБ-ын тооцоогоор 1990-ээд оноос хойш нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо нь дэлхийн өөр ямар ч орныхоос хурдан буурсан. 1970-1975 онд нэг монгол эмэгтэйд 7.33 хүүхэд ногдож байсан бол эл тоо 2005-2010 онд дөрөв дахин буурч 1.87 болжээ.

13.2008 оны Бээжингийн олимп хүртэл зуны олимпийн алтан медальгүй атлаа хамгийн олон хүрэл, мөнгөн медальтай улс байв. Олимпоос алтан медаль хүртээгүй орнуудыг медалийн чанараараа тэргүүлж байлаа

14.Монгол Улс иргэдийнхээ IQ-ний дундаж төвшингөөр 81 тусгаар орноос 17-д жагсдаг. Монголчуудын оюуны чадамжийн дундаж үзүүлэлт IQ нэгжээр 98 бөгөөд энэ нь Австрали, Дани, Франц, АНУ-ынхтай ижил, Финлянд, Орос, Израиль, Грек зэрэг орныхоос илүү юм.

15.Үлэг гүрвэлийн чулуужсан өндөг анх 1920-иод онд Монголын говиос олдсон.

16.Хиндү болон бурхны шашны гаруда шувууг албан ёснь бэлгэдлээ болгосон гурван улсын нэг.

Monday, October 21, 2013

Жирэмсэн үед халдвараас сэргийлэх зөвлөгөө

Жирэмсэний хугацаанд та халдвараас сэргийлж чадснаар өөрийн болон хүүхдийнхээ эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалж чадах болно. Үүний тулд дарааг зөвлөгөөг мөрдөөрөй.
1.    Дараах зүйлсийг хийсний дараа гараа савандаж сайтар угааж байх хэрэгтэй.
•    Ариун цэврийн өрөөнд орсны дараа
•    Түүхий болон шүүрхий мах, өндөг, угаагаагүй хүнсний ногоонд хүрсний дараа
•    Хоол бэлдэхдээ болон идэхдээ
•    Бохир хөрс, тоос, шороотой хүрэлцсэний дараа
•    Гэрийн тэжээвэр амьтдад хүрсний дараа
•    Өвчтэй хүнтэй ойр байгаа бол
•    Бага насны хүүхэдтэй хүрэлцэх, тоглосны дараа
•    Хүүхдийн даавуу өлгий сольсны дараа
2.    Бага насны хүүхэдтэй аяга халбага, болон идэх юм хувааж идэхгүй байх
Бага насны хүүхэдтэй ойр байхдаа гараа тогтмол угааж байх хэрэгтэй. Хүүхдийн шүлс, шээс зэрэгт зарим төрлийн ноцтой халдвар үүсгэдэг вирусууд агуулагдаж байж болзошгүй. Энэ вирус танд онцын нөлөө үзүүлэхгүй байж болох боловч таны төрөөгүй байгаа хүүхдэд ноцтой асуудал үүсгэж болно.
3.    Махыг сайтар болгож идэх
Махны шүүс болон дотор талыг улаан өнгийг нь борлотол гүйцэт болгож хэрэглэх хэрэгтэй. Хот дог, котлет, хиам зэргийг аль болох хэрэглэхгүй байх, хэрэглэвэл дахин сайтар халааж хэрэглээрэй. Дутуу болгосон болон хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнд хоруу чанар өндөртэй нян байх магадлал өндөр гэдгийг мартаж болохгүй.
4.    Түүхий сүү болон сүүн бүтээгдэхүүнээс татгалзах
Зарим төрлийн түүхий сүү, сүүн бүтээгдэхүүнд халдварт өвчний нян байдаг тул гүйцэт боловсруулж, буцлагаж хэрэглэх шаардлагатай.
5.    Муур болон мэрэгч амьтдын ялгадасанд бүү хүр
Муурын ялгадасанд токсоплазмозын нян байдаг тул жирэмсэн хүн муур тэжээх, хүрэлцэхээс зайлсийх хэрэгтэй. Мөн гэрийн тэжээвэр болон зэрлэг мэргэчдийн ялгадасанд хүрэхгүй байх хэрэгтэй. Зайлшгүй шаардлага гарвал бээлий өмсөхөө битгий мартаарай.
6.    Бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх, халдвар авахаас сэргийлэх 
Жирэмсэн болохоосоо өмнө бэлгийн замын халдвар, дархлал хомсдлын хам шинж, гепатит зэргийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд жирэмсний явцад шинжилгээнд дахин хамрагдахаас гадна шинээр халдвар авахаас онцгой сэргийлэх хэрэгтэй.
7.    Дархлаажуулалтын талаар эмчтэйгээ ярилцаарай
Зарим вакциныг жирэмсэн болохоос өмнө хийдэг бол нөгөө хэсгийг нь жирэмсний хугацаанд болон төрсний дараа хийх ёстой байдаг. Зөв цаг хугацаанд нь зохих дархлаажуулалтыг хийлгэх нь таны болон таны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах болно гэдгийг санаарай.
8.    Халдвартай хүнээс хол байх
Халдварт өвчтэй хүмүүсээс хол байх хэрэгтэй. Ялангуяа салхинцэцэг, улаанбурхан, улаанууд зэрэг өвчнөөр өвдсөн хүмүүсээс хол байгаарай. Хэрэв та эдгээр өвчнүүдээр өвдөж байгаагүй бол жирэмсэн болохоосоо өмнө вакцин хийлгэх шаардлагатай.
9.    Б стрептококкийн тухай эмчтэйгээ ярилцаарай 
Нийт эмэгтэйчүүдийн  дөрөвний нэгд энэ төрлийн нян агуулагдаж байдаг боловч ямар нэгэн шинж тэмдэг илэхгүй байж болдог. Жирэмсний сүүлийн хугацаа дөхөх үед энэ нянг илрүүлэх шинжилгээ хийж шаарлдагатай бол эмчилгээ хийх болно.
Эдгээр зөвлөгөө нь таны хүүхдэд хорт нөлөө үзүүлж болох халдвараас сэргийлэхэд танд туслах болно. Хэрэв та ямар нэгэн халдвар авсан бол тухай бүрд заавал халдварын шинж тэмдэг илрэхгүй байж болно. Иймд та халдвар авсан байж магадгүй гэж бодвол эмчид хандаж зохих шинжилгээг цаг алдалгүй хийлгэх хэрэгтэй.