Wednesday, September 25, 2013

Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл

      Дэлхий өдөр ирэх тусам даяаршиж, хүн төрөлхтний хэл яриа ч нэг мэт уусан шингэжээ. Ийм үед олон улсын чухал хэл сураагүй хүн сайхан амьдрахад бэрх юм. Tа бүхэнд дэлхийн хамгийн шилдэг 10 хэлийг танилцуулж байна. Та доорх хэлнүүдээс ядаж хоёрыг нь сайн сурах ёстой.

 10. 129 сая хүн ярьдаг франц хэл

Франц хэлийг хайр дурлалын хэл гэж дэлхий олон хүмүүс нэрийддэг билээ. Энэ хэлийг Франц, Бельги, Канад, Рванда, Камеруун, Гаити гэх мэт олон улсад хэрэглэдэг. Франц хэл нь маш түгээмэл хэл.

9. 159 сая хүн ярьдаг Индонезийн малай хэл

Малай хэлийг Малайз, Индонезид ихээр хэрэглэдэг аж. Малай хэл нь маш олон төрлийн аялагатай гэнэ. Энэ хэл Индонезид илүү түгээмэл юм. 13 мянга гаруй арлуудаас бүрддэг Индонези улс дэлхийн зургаа дахь хамгийн их хүн ам шигүү оршин суудаг улс бөгөөд энэ улсын хэрэглэдэг малай хэл дэлхийн хамгийн түгээмэл ес дэх хэл аж.

8. 191 сая хүн ярьдаг португал хэл

Португал хэлийг жижиг хэл гэж бодож болох юм. ХII зуунд Португал улс Испанийн харьяанаас гарч тусгаар тогтнолоо зарлан Васко Да Гама, хунтайж Генри /нисэгч/ гэх мэт нэр судлаачдын тусламжтайгаар дэлхий нийтэд улс орноо таниулсан билээ. Португал хэлийг Бразил, Макао, Ангола, Венесуэль, Мозамби улсад хэрэглэдэг аж.

7. 211 сая хүн ярьдаг бенгали хэл

120 сая гаруй хүн амтай Бангладеш улсын хүн бүр бенгали хэлээр ярьдаг билээ. Тус улсын хүн ам сүүлийн үед ихээхэн өсч байгаа бөгөөд хошигнон хэлэхэд та амьсгалах төдий л жирэмсэлэх магадлал тун өндөр аж. Бангладеш нь Энэтхэг улстай хил залгаа оршдог юм. Бенгали хэлийг хүмүүсийн төсөөлж буйгаас илүү хүн хэрэглэдэг байна.

6. 246 сая хүн ярьдаг араб хэл

Дэлхийн хамгийн эртний түүхтэй хэлний нэг бол яах аргагүй араб хэл юм. Энэ хэлийг Ойрхи Дорнодын орнууд болох Сауди Арави, Кувейт, Ирак, Сири, Иордан, Ливан, Египет улсад хэрэглэдэг аж. Үүнээс гадна араб хэл нь Коран судрын хэл учир дэлхийн бусад орны олон сая лалын шашинтнууд энэ хэлээр ярьдаг байна. Баримт дурьдахад 1974 онд араб хэл НҮБ-ын зургаа дахь албан ёсны хэл байжээ.

5. 227 сая хүн ярьдаг орос хэл

Михаил Горбачев, Борис Ельцин, Яков Смирнофф нар орос хэлээр ярьдаг олон сая хүний нэг билээ. НҮБ-ын албан ёсны зургаан хэлний нэг орос хэлийг зөвхөн төрөлх улсад нь бус өөр олон оронд түгээмэл хэрэглэдэг байна. Орос хэлийг Беларус, Казахстан болон АНУ-ын зарим бүс нутагт мөн хэрэглэдэг гэнэ шүү.

4. 392 сая хүн ярьдаг испани хэл

Испани хэлийг Өмнөд Америк болон Төв Америкийн орнууд голчлон хэрэглэдэг юм. АНУ-д энэ хэлийг сонирхогчид их байдаг аж. Англи хэлний ихэнх үг испани хэлнээс гаралтай гэж үздэг байна. Жишээ нь tornado, bonanza, patio, quesadilla, enchilada, and taco grande supreme гэх мэт үгс аж.

3. 497 сая хүн ярьдаг хинди хэл

Хинди хэл нь олон тэрбум хүн амтай Энэтхэг улсын анхан шатны хэл гэж ойлгож болно. Тус улсад олон төрлийн аялгатай хэллэг байдаг боловч хамгийн түгээмэл нь хинди хэл юм. Хинди хэл сонирхогчдод зөвлөхөд энэ хэлийг сурах хамгийн хялбар арга бол энэтхэг кино сайн үзэх гэнэ.

2. 508 сая хүн ярьдаг англи хэл

Англи хэл дэлхийн олон орны албан ёсны хэл боловч хамгийн түгээмэл хэлний жагсаалтыг тэргүүлж чадсангүй. Энэ хэлийг АНУ, Австрали, Англи, Зимбабви, Карибын тэнгисийн орнууд, Хонг Конг, Өмнөд Африк, Канад улс хэрэглэдэг билээ. Та бүхэн энэ хэлийг тайлбарлалтгүй өргөн мэдлэгтэй болсон байх.

1.Нэг тэрбум хүн ярьдаг мандарин хэл

Манай гариг дээр хамгийн түгээмэл хэрэглэдэг хэлээр Хятадын мандарин хэл англи хэлийг ардаа орхин нэгдүгээр байрт бичигдсэн нь гайхалтай. Мандарин хэлээр ярихад бага зэргийн төвөгтэй байж болох юм. Учир нь энэ хэлний үг бүр дөрвийн янзын дуудлагатай аж. Анхлан суралцагчид үгийн дуудлагыг нөгөөгөөс нь ялган хэлэхэд бэрхшээлтэй юм.


Thursday, September 12, 2013

Хийжүүлсэн ундаа уусны дараа шүдээ шууд угаах нь аюултай


Хооллож дуусмагцаа амны хөндийгөө сайтар цэвэрлэх хэрэгтэй гэж шүдний эмч нар зөвлөдөг. Тэгвэл хоол идсэнээс хойш нэг цагийн дараа шүдээ цэвэрлэх ёстой гэнэ.

Учир нь хооллосноос хойш 20-30 минутад амны хөндий дэх хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсан байдаг тул энэ үед шүдийг сойздож угаахад амархан гэмтэж, паалан нь нимгэрэх аюултай юм байна.

Ялангуяа хийжүүлсэн ундаа ууж дуусмагцаа сойз шүүрч авахгүй байх нь дээр. Хийжүүлсэн ундаа, цуу шиг хүчтэй, исгэлэн шингэн шүлсний бүтцийг өөрчилж  хүчтэй исгэлэн найрлага нь  шүдний гадаргыг бүрхсэн нимгэн пааланг хорхойтуулахад хүргэдэг.

Солонгосын Паг Ён Күг Кёнхи их сургуулийн, эмнэлгийн захирал, доктор "шүд сийгэж өвдөх ба шүдний суурь муутай хүн хийжүүлсэн ундаа, цуутай хоол хүнс биш жирийн хоол идсэн ч хоолны дараа шууд шүдээ угаавал  шүдний өвчлөлтийг улам хурдасгах болно. Иймд юуны өмнө шүдээ усаар зайлаад 30 минутын дараа  шүдээ угаах нь сайн" гэж зөвлөж байна.

Ийм үед шүдийг сойзоор цэвэрлэхэд тус болохоосоо илүүтэйгээр хүчлийг шүдний гүн рүү “тээвэрлэх” аюултай. Үүнээс үүдэн шүд гэмтэх магадлал өндөр байдаг аж.

Wednesday, September 11, 2013

Мэндчилгээ

Эрдэмтэн багш нар, оюутан, залуустаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Энэ хичээлийн жил та бүхэнд идэвх, чармайлт, ололт, амжилтаар дүүрэн жил байх болтугай. 
Анагаах Ухааны тэнхимийн хамт олноос...